Хөвсгөл аймагт 120 багш ажлаасаа чөлөөлөгдсөн талаар мэдээлэлтэй

img

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, С.Ганбаатар нарын есөн гишүүн өнөөдөр Төрийн ордны В танхимд 14.00 цагаас мэдээлэл хийх тов гаргажээ. Эрхэм гишүүд Сангийн сайдын энэ оны долдугаар сарын 16-ны өдрийн 156-р тоот тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, сурагчдын дотуур байрны  захиргаа, аж ахуйн ажиллагсдын орон тооны дээд жишиг норматив, орон тооцох аргачлал”-ын  зохион байгуулалтын ажлыг мөрдүүлснээр 3000 орчим багш, ажилтан амьдрах эх үүсгэвэргүй болсонтой холбогдуулан дээрх аргачлалд өөрчлөлт оруулахыг хүсч Ерөнхий сайдад хүсэлт илгээсэн тухайгаа мэдээлэл хийх юм байна. Дашрамд дурдахад дээрх аргачлалыг мөрдөж эхэлснээс хойш зөвхөн Хөвсгөл аймагт гэхэд  120 багш, ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөн тул тэдгээр хүмүүсийн нийгмийн байдал хүндэрч байгаад гишүүд санаа зовинож байгаа аж. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Said aa! huuchin bolovsroliin yam tender hariytsaj bsan deerhi nuhduudiin tender bolon avilgaliin hergiig gargaj taviach ee, jijuureesee ugsuuleed dotor n bgaa mergejiltenuud bugd l yaridag yum bna lee, ATG t helvel shagnaltai geech
2012-09-14
2012 onii 7r sariin 16 nii 156 r tushaal shuu dee Uuniig ed nar erkh barij bhdaa Hayan hirvaa shoychin Otgonbayr nar l gargasan shuu dee Otgonbayar odoo boliyo bagsh nart uguh nootebooknii mongoor songuulid yalchihaad uuniig tender idsen hergeer yallaach ee bId nar notebookee hereglemeer bnaaa Shine said Gantomoroo yund duugai suugaada bnaa Otgonbayariin budliulsan tenderiig yah geed bnaa
2012-09-13
ish:
Балиар МАН унахаасаа өмнө хийсэн ажил ш дээ. Батболддоо хэлээч дуракуудаа. цэцэрлэгийн дуу хөгжмийн багш гэж байсан будаа Хамгийн хөөрхөн юм хийдэг багш байдагсан.
2012-09-13