
Лхагва гаригт Apple компани удаан хүлээлгэсэн iPhone 5 гар утсаа танилцууллаа.
Гаднах байдал нь өмнөх загваруудтайгаа адилхан харагдах ч шинэ хувилбарын хувьд илүү том дэлгэцтэй, хөнгөн, бас нимгэн юм байна. iPhone 5 нь iPhone 4S-тэй харьцуулахад 18 хувиар нимгэн, 20 хувиар хөнгөн аж. Өмнөх загварын дэлгэц 3.5-инч байсан бол iPhone 5-ын дэлгэц 4-инч юм.
Мөн утас A6 хэмээх илүү хурдан шинэ процессортой болсон бөгөөд 4G-тэй учир таны интернет илүү хурдан байх болно.
Шинэ iPhone мөн шинэ цэнэглэгчтэй болжээ. “Lightning” хэмээх уг цэнэглэгч өмнөх цэнэглэгчүүдээс хэмжээгээрээ 80 хувь бага, хоёр талаараа ашиглагддаг. Спикер, радио гэх мэт хуучин хэрэгслүүдээ ашиглахад танд шинээр гарсан шилжүүлэгч авах шаардлага гарах юм.
Мөн iOS 6 үйлдлийн системдээ шинэчлэлт хийсэн учир дэлгэцэн дээрх аппликейшн байрлах мөр нэгээр нэмэгдэж, мөн 3D дижитал газрын зураг ашиглах боломжтой болжээ.
Утсыг энэ сарын 21-нээс эхлэн АНУ-д борлуулж эхлэх ба урьдчилсан захиалга баасан гаригаас эхэлнэ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ