
Боловсролын салбарынхан бужигнаж эхэллээ. Өнгөрсөн долдугаар сарын 16-нд гаргасан Сангийн сайдын тогтоолд “Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн багш, ажилчдын ажиллах жишиг аргачлал” гээчийг тусгаснаас болж өнөөдөр 2700 гаруй хүн гудамжинд лааз өшиглөх дээрээ тулсан гэнэ.
БШУЯ-ны Үйлдвэрчний эвлэлээс энэ дагуу санал хүсэлт гарган, судалгаа хийсэн бөгөөд УИХ-ын есөн гишүүн дэмжиж, Сангийн сайдад санал хүргүүлэхээр болсон байна. Өдгөө цагт бараг өшиглөх лааз ч олдохоо больсон ийм бэрх амьдралын дунд олон тооны хүнийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлснээ “Төсөв хэмнэж байна” хэмээн тодотгож буйд нь багш, ажилчид ихэд бухимджээ. Тиймээс ирэх оны төсөвт ажлын байрын орон тоог цомхотгон, ачааллыг нэмэгдүүлсэн асуудлаа эргэж нэг харахыг хүсч ийнхүү хандсан аж. Мөн уг асуудал нь зөвхөн багш, ажилчдын ахуй амьдралыг хөсөр хаяад зогсохгүй хүүхэд багачуудын боловсролд ч хайхрамжгүй хандаж буйн нэг илрэл гэж тэд үзжээ.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ