Хонгор нутгийн бүсгүй алхахыг хүсч байна

img

"Латиф" сангаас өнөөдөр "Монгол ньюс"  мэдээллийн төвд сэтгүүлчдэд хандаж хэвлэлийн хурал хийлээ. Тус сангаас Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэн Д.Баяндэлгэр бүсгүйд тусалж “Хонгор нутгийн бүсгүй алхахыг хүсч байна” хандивын тоглолтыг хийх гэж байна. Энэ сарын 15-нд  "АСА" циркт болох уг тоглолтод МУСТА дуучин Л.Байзада, Ч.Хатанбаатар, М.Бямбажав, "Sync", "Madness" зэрэг хамтлаг, дуучид болон бусад уран бүтээлчид оролцох юм. Д.Баяндэлгэр бүсгүй хоолойн өвчний улмаас суумгай болсон бөгөөд БНСУ-д эмчилгээ хийлгэвэл бүрэн эдгэрэх боломжтой юм байна. “Латиф" сангийн хамгийн анхны ажил гурван хүүхдийн ээж, энэ сайхан Монгол бүсгүйд туслах болоод байна. Энэ бүсгүйд туслах янз бүрийн аргыг бид хайж байна. Баянхонгор нутгаас сонгогдсон их хурлын гишүүд, бусад хүмүүстэй уулзаж байгаа” гэж МУСТА Л.Байзада"  хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Өвчний талаар Д.Баяндэлгэрээс тодрууллаа. -Хэзээнээс суумгай болсон юм бэ? -Хоолойн ангинa хүндрээд үе мөч рүүгээ орж суумгай болсон. Энэ өвчнөөр өвдөөд 13 жил болж байна. Суумгай болоод 10 жил болж байна. -Өвдөөд олон жил болж байгаа юм байна. Тухайн үед нь эмчилгээ хийлгэх боломж байгаагүй юм уу? -Тэр үед би хөдөө амьдарч байсан. Ер нь бага байхад миний хоолой өвддөггүй, ямар нэг зовиур илэрдэггүй байсан. Бага хүүгээ гэдсэнд байхад баруун гарын долоовор хуруу бага зэрэг өвддөг байсан. Дараа нь хөл рүүгээ шилжсэн. Төрсний дараа өвчин улам сэдэрч хэвтэрт орсон. Хөдөөний эмнэлэгт үзүүлэхэд бурцллёз гэж оношилж байсан. Ингэж хугацаа алдаж явсаар хоёр жилийн өмнө ангинa гэдгийг нь олж мэдсэн. -Монголд эмчлэх боломжгүй юм уу. Солонгост эмчлүүлэхэд хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ? -Монголд эмчлэх боломжгүй гэсэн. Солонгост эмчлүүлэхэд 40 сая төгрөг хэрэгтэй. Солонгост эмчлүүлээд бүрэн эдгэрээд хөл дээрээ босох боломжтой гэсэн. Ч.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

enhe:
ta idgerne bitgi setgeleer unaarai oodrog baigaarai nutgin dvv
2012-11-08
onosh buruu baihaa.hooloin angiin bish hotod songodood uzuulj shinjilgee ug.yag l onosh gardag yum bilee busgui min .edgerne baihaa
2012-09-15
mesej handiv bhgui yumuu?
2012-09-14
zochin:
Za yostoi hudlaa sanagdchihlaa.
2012-09-14
hulan:
battulga ah uguhj blgui de nada bas hdn tug zeelchihguin bh da
2012-09-13
ZOCHIN:
busguig ihed hairlaj hundlev!tanai nutgiin tasarhai bayan h.battulgad handah heregtei.ter chamd tuslana gedegt uneheer naidaj baina.
2012-09-13
40 sayaar xiideg yamar mes zasal bnaa??????
2012-09-13
Battulga saidaa ta ene busguid 40 saya togrogiig ni shuud ogchih eh oronch elgen sadnaa gesen setgel alga uu. Tand bol halaasnuii mungu biz dee
2012-09-13