
"Blue sky tower"-ын барилга дээр ажиллаж байсан монгол ажилчид солонгосчуудад зодуулсан хэрэг өнөөдөр өглөө гарсан. Үүнийг сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед мөн л солонгосчууд халдсан хэрэг гарлаа. Тодруулбал, “ТV 8” телевизийн сэтгүүлч Ж. Минжин болон бусад сэтгүүчид зодуулсан гэх залуусын талаар сурвалжлага хийхээр тухайн газарт очиход тэнд байсан солонгос болон монгол хэлмэрч нь гэх хүмүүс нийлж, бүлэглэн зодсон байна.
Энэ үед Солонгос хүмүүс гар утсаараа бичлэг хийж, хэл амаар сэтгүүлчдийг доромжлсон байна. Энэ талаар бид тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно.

http://youtu.be/BHdupA8LYm0
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ