Кейт Миддлетон жирэмсэн үү

img

Хатан хаан ll Элизабет хаан ширээнд суусны 60 жилийн ойг тохиолдуулан Кембрижийн гүн Уиллиам болон гүнгийн авхай Кейт Миддлетон нар Сингапурт айлчлал хийж байна. Тэд өөрсдийн нэрээр, мөн Диана гүнжийн нэрээр нэрлэгдсэн орхид цэцэгтэй танилцаж, Сингапурын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай оройн зоог барьсан байна. Харин зоогийн үеэр нэгэн сонин зүйл ажиглагдсан нь олны хэл амийг дэврээжээ. Бүгд хундага тулгах үед Кейт Миддлетон ганцаараа ус, бусад нь дарс тулгасан байна. Энэ нь түүнийг жирэмсэн гэсэн таамаг гаргахад хүргэжээ. Тавдугаар сард өгсөн ярилцлагадаа хунтайж Уиллиам эхнэрийн хамтаар хүүхэдтэй болохыг хүсч буй тухайгаа хэлж байсан юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jiremsen:
Gyu ene hun shaaltsuul huuhedtei boloh l bailgyu dee. Tehdee saihan huuhen shuu
2012-09-14
Zoloo:
em hvn yum chini medeej shaaltsdag l bailgvi de
2012-09-13