Хятадад суух Японы шинэ элчин сайд эмнэлэгт хүргэгджээ

img

Японоос БНХАУ-д суухаар шинээр томилогдсон элчин сайд Шиничима Нишимияагийн бие уг албан тушаалд нэр нь цохогдсоноос хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэгджээ. Гадаад хэргийн яамны дэд сайд асан Нишимияа нь өмнөх элчин сайд Юичиро Ниваг орлох байсан боловч цус харвасан байна. Хаана, хэн түүнийг ийм байдалтай олсон талаар нарийн мэдээллийг цагдаа нар өгөөгүй байна. Ноён Нишимияа хоёр улсын харилцаа хурцадсан хүнд үед энэхүү албанд томилогдсон юм. Өмнөд Хятадын тэнгис дэх Сенкаку арлын эзэмшлээс болж хоёр улсын харилцаа хурцдаад байгаа билээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ