Эмэгтэй бөхчүүд Канадыг зорино

img

Анхны дэлхийн аварга төрсөн үе, 2010 он. Москва хот Эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 27-29-нд Канадын Страткона хотод болох гэж байна. Тус ДАШТ-д оролцох манай багийн бүрэлдэхүүн тодорчээ. Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ээс алтан медаль 1 (С.Батцэцэг-2010), мөнгөн медаль 3 (О.Бурмаа-2009, Д.Отгонцэцэг-2011, Б.Оюунсүрэн-2011), хүрэл медаль 5 (Ц.Энхжаргал-2005, Д.Нармандах-2007, О.Насанбурмаа-2008, 2011, Т.Одончимэг-2010) бүгд 9 медаль хүртээд байгаа юм. Манай эмэгтэй бөхчүүд ДАШТ-д 11 дэх удаагаа оролцох гэж байна. Эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүн 48 кг Б.Даваасүрэн. Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ДАШТ-д анх удаа оролцож байна. /“Хангарьд” клуб/ 51 кг Д.Отгонцэцэг. 2011 оны ДАШТ-ий мөнгөн медальт, ДАШТ-д 5 дахь удаа оролцож байна. /“Мега-Старс” клуб/ 55 кг Б.Номин-Эрдэнэ. ДАШТ-д 2 дахь удаа оролцож байна. /“Хангарьд” клуб/ 59 кг Т.Мөнхтуяа. ДАШТ-д анх удаагаа оролцож байна. /“Аварга” биеийн тамирын дээд сургууль/ 63 кг О.Насанбурмаа. ДАШТ-ий хошой хүрэл медальт, ДАШТ-д 6 дахь удаагаа оролцож байна. /“Хүч” спорт хороо/ 67 кг Ц.Баярзаяа. ДАШТ-д 2 дахь удаагаа оролцож байна. /“Мега-Старс” клуб/ 72 кг Б.Одончимэг. ДАШТ-ий хүрэл медальт, ДАШТ-д 6 удаагаа оролцож байна. /“Алдар” спорт хороо/ М.Бүүвэй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chamd ymar hamaatai ym lalar aa
2012-09-14
canadad ochij shalni alchuur boloh nuu ulsiin mongo demii urtsgeegeed ingej balairtsgaaj bhaar gertee huuhduudee haraad bj baildaa
2012-09-14
chamd ymar hamaatai ym lalar aa
Svld:
bATTSETSEG YVAAGVI YUM UU ZA YAHAV SHINE ZALUUSIIG SAIHAN MEDEE DUULGANA GEDEGT ITGEJ BNA SHVV ITGEL ALDAAD KANADIIN DEVJEEND ALCHUUR DEVSGER BOLJ BOLOHGVI SHVV
2012-09-13