"Аюулгүй Улаанбаатар” зөвлөгөөнийг зохион байгуулна

img

Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас “Аюулгүй Улаанбаатар” зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, шугам сүлжээ болон барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага мөн аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцоно. Зөвлөгөөнөөр хот байгуулалтын талаар цаашид авах арга хэмжээ, барилга, байгууламж, машин механизмын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар хамтран ажиллах, санал солилцох юм. Зөвөлгөөн өнөөдөр 13.30 цагт "Хангарьд" ордны “Нэгдсэн хурлын танхим”-д болно. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ