Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурал

img

Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагт 23 настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн гэмт этгээд Ж.Нэргүйн шүүх хурлыг Баянзүрх дүүргийн шүүгч нар ямар учраас дөрвөн удаа хойшлуулж байгаа талаар хохирогчийн гэр бүлийнхэн мэдээлэл хийнэ. Монгол ньюс мэдээллийн төвд 11.00 цагт Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Озоны үндэсний албанаас озоны дэлхийн өдөрт зориулж мэдээлэл хийнэ. 12.00 цагт Зүрх судас, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх II кампанит ажлын нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья. 13.00 цагт Палеонтологич эрдэмтэн А.Пэрлээг “Тарбозавр батаар”-тай холбоотой хэмээн телевизээр гарсан мэдээлэлд тайлбар хийнэ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ