Хөх хотын соёлын өдрүүд болно

img

Хөх хотын соёлын өдрүүд энэ сарын 17-21-ний өдрүүдэд Нийслэл хотод болох гэж байна. Ирэх даваа гаригт эхлэх соёлын өдрүүдэд оролцохоор БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Засгийн газрын дарга Чинь И тэргүүтэй төлөөлөгчид  ням гаригт манай улсад ирнэ. Соёлын өдрүүдээр  тус хотын зураачдын үзэсгэлэн, урлагын тоглолт Соёлын төв өргөөнд үнэгүй болохоос гадна Хөх хотын Эдийн засгийн хамтын ажиллагааны газар, Улаанбаатар бизнес төвүүдийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Нээлтийн ажиллагаа энэ сарын17-нд Уран зургийн галлерейд болох юм. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ