Шинэ хорооллын усан хангамжийг сайжруулах төслийн нээлт болно

img

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих Яармаг орчмын орон сууцны шинэ хорооллын усан хангамжийг сайжруулах төслийн нээлт өнөөдөр 12:00 цагт нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хороонд болно. Энэ үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхан оролцох юм байна. Энэхүү төсөл нь 2011-2013 онуудад хэрэгжих бөгөөд 22,6 сая ам долларын санхүүжилттэй.  Уг төслийн хүрээнд хоногт 20 мянган метр куб ус олзворлох хүчин чадалтай, хоёр гүний худагтай 4000 метр куб багтаамжтай хоёр усан сантай, 5,3 км дамжуулан шахах хоолойтоогоор барих юм. Улаанбаатар хотод шинэ усан хангамжийн эх үүсвэрийг бий болгох, түүний ашиглалт үр дүнг сайжруулах, Яармаг орчмын орон сууцны шинэ хороолол болон түүний ойр орчмын гэр хорооллын ундны усны хангамжийг сайжруулахад энэхүү төслийн зорилго оршиж байгаа юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ