АТГ-ын Тамгын газрын даргыг томиллоо
Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх болсонтой холбогдуулан түүний оронд тус газрын ахлах комиссар Д.Наранбаатарыг томилох шийдвэрийг Ерөнхийлөгч гаргажээ.
Тэрбээр Мөрдөн шалгах хоёрдугаар хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай боловсон хүчин юм байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ