Энэ өдөр дэлхийн түүхэнд

img

Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэнийг та бүхэнд танилцуулъя. -1741 оны энэ өдөр Георг Фридрих Гендель “Мессиа” магтуугаа бичиж дуусгажээ. -1769 оны энэ өдөр Германы байгаль судлаач, аялагч Александр фон Хумболдт мэндэлжээ. -1829 онд Орос-Туркийн дайныг төгсгөн Османы эзэнт гүрэн, Орос улс Адрианопольскийн гэрээнд гарын үсэг зуржээ. -1847 Мексик-Америкийн дайн: Уинфильд Скотт Мехико хотыг эзэлжээ. -1917 онд Орост хаант засаглалыг сольж бүгд найрамдах улс болсон юм. -1959 онд ЗХУ-ын Луна хөтөлбөрийн хоёр дахь сансрын хөлөг “Луна 2” сарны гадаргуунд хүрсэн анхны хүний хийсэн бүтээл болжээ. -1960 онд ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллага байгуулагджээ. -2000 онд Майкрософт “Windows Me” үйлдлийн системээ гаргажээ. Энэ нь Windows 9x цувралын сүүлийн үйлдлийн систем юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ