Элчин сайдын яам руу халдагсдыг баривчилжээ

img

Ливийн Бенгази дахь АНУ-ын элчин сайдын яам руу халдаж элчин сайдтай нийлээд дөрвөн яамны ажилтанг хөнөөсөн хэрэг мягмар гаригт болсон. Ливийн эрх баригчид уг хэрэгт холбоотой байж магадгүй хэд хэдэн хүнийг баривчилжээ. Хэрэг Америкт хийгдсэн, лалын шашныг доромжилсон киноноос болсон юм. Бухимдсан лалын шашинтнууд Каир, Бенгази хотууд дахь АНУ-ын элчингийн байрны гадаа жагсаж, эсэргүүцэл зарласан бол Ливид байдал хурцдаж хүний амь насанд хүрсэн. Ливийн Ерөнхий сайд Мутафа Абу Шакурын хэлснээр мөрдөн байцаалт явагдаж байгаа гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гадаадад байгаа америкийн иргэдийг хамгаалахад шаардлагатай бүх зүйлийг хийхээ амласан бөгөөд гадаадын засгийн газруудыг аюулгүй байдал хангах үүргээ биелүүлэхийг сануулсан юм. Мөн Цагаан ордон Йемений Ерөнхийлөгч Абд-Раббу Мансура Хадиг элчингийн халдлагыг буруушаан, мөрдөн байцаалт явуулж өгч байгаад талархжээ. Ноён Шакур халдлага үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг буруушааж, киноноос болж үүссэн бухимдал энэ бүгдийг цагаатгахгүй гэсэн юм. “Хүмүүс энэ хэргийг сайн ойлгохгүй байна. Америкийн Засгийн газар уг кинотой ямар ч холбоо байхгүй. Хэн нэг нь кино хийж түүнийгээ YouTube сайтад тавьсан байна. Кино мэдээж ой гутмаар байсан ч энэ нь америк иргэд болон Америкийн элчин сайдын яамны эсрэг балмад авирлах явдлыг зөвтгөхгүй. Хүмүүс санаа бодлоо илэрхийлж жагсаж болох ч үүнийгээ тайван замаар хийх хэрэгтэй” гэжээ. Халдлагын дараа ливийн иргэд Бенгази болон Триполи хотуудаар уг балмад явдлыг эсэргүүцэн жагсчээ. Ямар нэг бүлэглэл уг хэргийг үйлдсэн гэж мэдэгдээгүй бөгөөд баривчлагдсан хүмүүсийг ямар нэг байгууллагатай холбоотой гэж дүгнэхэд хэтэрхий эрт байгаа юм. Лалын бүлэглэлүүд Египетийн нийслэл Каирт “нэг сая хүний жагсаал” хийхийг хүмүүст уриалаад байна. Мөн Йемен, Бангладеш, Ирак, Морокко, Судан, Тунисд жижиг хэмжээний бослогууд гарч, орон бүрт суух АНУ-ын элчин сайдын яамд хамгаалалтаа сайжруулж байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ha ha:
Eruusuu medee bichih gej alah yumaa, sain nigtalj ergen harj bail daa
2012-09-15
ha ha:
Heee, Misheelee daraah hesgiig dahin unshaa. Zasah heregtei dee. АНУ-ын элчин сайдын яам руу халдаж элчин сайдтай нийлээд дөрвөн яамны ажилтанг хөнөөсөн хэрэг мягмар гаригт болсон.
2012-09-15