Гватемалын галт уул нүүлгэн шилжүүлэлт хийхэд хүргэлээ

img

Гватемалын Фуэго галт уул цог, хайлмаг цацаж эхэлснээр 33 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Галт уул судлаачдын хэлснээр хүчтэй дэлбэрэлтийн үедээ тогооноос дээш 1000 метр өндөрт хад чулуу шидэлж байгаа бөгөөд галт уулын доош хайлмаг урсаж байсан байна. Уулын өмнөд болон баруун өмнөд хэсгээр галт уулын хайлмаг 7 км-ийг бүрхжээ. Галт уулыг оргилох үед ойролцоо тосгоны байшингуудын цонх, дээвэр чичирч байсныг нутгийнхан хэлжээ. Гватемал хотоос 50 км-ийн зайд орших Фуэго уул нь төв америкийн хамгийн идэвхтэй галт уул бөгөөд өдөр бүр оройд нь утаа суунаглаж байдаг. Гэхдээ энэ удаагийн идэвхжилт 1999 оноос хойшхи хамгийн хүчтэй тохиолдол аж. Галт уулаас гарч буй утаа хурдан тархаж байгаа тул ойролцоо хэсгийн нислэгийг хойшлуулахыг эрх баригчид сануулсан байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ