
Чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг төсвийн тодотголыг хэлэлцэх тухай асуудал хойшилж буйд нэлээд бухимдаж “Хүүхдийн мөнгө, хөгшчүүлийн мөнгө, төрийн албан хаагчдын цалингаар битгий барьцаал МАН-ын гишүүд ээ. Хуучин төсөв чинь будаа болсон шүү дээ. Ө.Энхтүвшин даргаа танайхантай уулзсан. Бүлэг байгуулах тухай санал солилцсон. Хуулиа зөрчихгүйгээр асуудлаа шийдмээр байна. МАН-ын гишүүд битгий ажил уяад бай. Төсвийн мөнгөө шийдээд өгчих МАН-ынхан” гэж гуйх, загнах зэрэгцэн хэлэв.
Харин УИХ-ын дарга З.Энхболд Дэгийн тухай хуульд зааснаар гишүүд картаа шургуулсан л бол тэр өдөртөө хүчинтэйд тооцогдоно гэсэн тайлбар хэлээд хуралдаан зохион байгуулагчдыг МАН-ын гишүүдийн картыг хийхийг шаардлаа. Хэрэв гишүүдийн картыг хийхгүй бол хуралдаан зохион байгуулагчдыг ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна хэмээн сүрдүүлсэн юм.
Мөн Сангийн сайд Ч.Улаан “Картыг нь заавал хийх шаардлага байхгүй. Дэгийн тухай хуулийн 4.9 дэхь хэсэгт зааснаар картаа шургуулсан л бол тэр өдөртөө ирц хүчинтэй байна” гэв. Гэвч УИХ техникийн боломжгүйгээс гишүүд картаа сугалсан тохиолдолд ирц тооцогдоггүй аж. Тиймээс хурал даргалагч эл техникийн асуудлыг шийдэх хүртэл чуулганы хуралдааныг цагийн завсарлага авахуулсан юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ