Шүүхийн шийдвэрийн цахим сан эрэлт ихтэй байна

img

“Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор “Шүүхийн шийдвэрийн цахим сан” /shuukh.mn/ 2012 оны 7 дугаар сард нээлтээ хийн ажиллаж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар шүүхийн шийдвэрийн цахим санд нийт 40000 шахам хэргийн 46500 шийдвэр, магадлал, тогтоол байршаад байгаа аж. Шүүхийн шийдвэрийн цахим сангаас иргэд хүссэн шийдвэрээ харах  боломжтой бөгөөд өнөөдрийн байдлаар 110 000 гаруй шийдвэрийг үзсэн тоо байгаа нь энэ сан эрэлт ихтэй байгааг харуулж байна. Мөн тус санд бүртгүүлснээр шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь татах боломжтой юм. Одоогийн байдлаар 600 шахам хүн бүртгүүлж, байнгын хэрэглэгч болсон бөгөөд 8000 гаруй шийдвэрийг бүрэн эхээр нь татсан судалгаа байна.  Ийнхүү бүртгүүлэгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, хуулийн зөвлөх, 30 хувь нь оюутан, 30 хувь нь шүүх болон бусад байгуулагын ажилтан, энгийн иргэд байгаа ажээ. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ