Клиник сувиллуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоолоо

img

Хамгийн их шүүмжлэлд өртөж байдаг эрүүл мэндийн салбар асуудал ихтэй байна. Саяхан л гэхэд “Алтан элс” нэртэй дотрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клиник сувилалын дотор, бөөрний тасагт хэвтэн эмчлүүлж байсан 14 өвчтөн эм тариандаа хордсон. Энэ талаар Эрүүл мэндийн сайдаас тодруулсан байна.   -Алдаа гаргасан “Алтан элс” клиник сувиллын эмч нарт ямар хариуцлага тооцсон бэ? - “Алтан элс” клиник сувиллын эмч нар алдаа гаргасан нь үнэн. Тэр шөнө нь эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан. Ингээд “Алтан элс” клиник сувиллын эмчлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан байгаа. - Цаашид энэ мэтчилэн клиник сувиллууд алдаа гаргахгүй гэх баталгаа алга байна. Энэ тал дээр та салбарын сайдын хувьд хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ? -Улаанбаатар хотод 100 гаруй клиник сувилал үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бүгдийнх нь ажлыг түр хугацаанд зогсоох Эрүүл мэндийн сайдын тушаал гаргачихсан байгаа. Учир нь эрүүл мэндийн тухай хуульд зааснаар клиник сувилал гэдэг ойлголт байдаггүй. Тодруулбал, эмнэлэг эсвэл сувилал гэсэн л ангилал байдаг юм. Тиймээс хуульд зохицуулж учраа ол гээд бүх клиник сувиллын ажлыг зогсоочихоод байна.  Ажлын хэсэг ч гарсан. - Ажлын хэсэг хэдий хэр хугацаанд шийдвэрээ гаргаж, танд танилцуулах вэ? -14 хоног -Та сайд болсноосоо хойш клиник сувиллаас гадна хувийн эмнэлэгт анхаарч байна уу. Учир нь хувийн эмнэлгийн эмч нар алдаа гаргах нь ихсэх боллоо? -Тун удахгүй хувийн эмнэлгүүдийг аттестачлах гэж байгаа. Ингэснээр үнэхээр хүнийхээ төлөө ажиллаж чаддаг сайн эмнэлгүүд ялгарч үлдэх болно. Бидний тавьж байгаа хамгийн гол зорилго бол хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангалттай сайн үзүүлж чадаж байгаа, сайхан орчинтой, сайн эмч нартай эмнэлгийн ажлыг л дэмжиж ажиллах сонирхол байна. Гэтэл өнөөдөр зарим хувийн эмнэлэг хангалттай сайн ажиллаж чадахгүй байгаа хэрнээ эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авдаг жишээ олон байна. Энэ бүхнийг цэгцлэхээр ажиллаж байна. Б.Батцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene avgai 2008 onii songuuliin daraa maanag battulga-iig dun guisan oyuutan ayatai horgoogood zogsoj baigaa haragddagsan.
2012-11-04
Zöv bn demjij b meregjiliin nudeer harj.
2012-09-15
ene balai enhbayriin gar hul odoo bolisoi.pisda ovgai avilag avsn bolood l jag jag geed bga shuu dee.
2012-09-15
Teneg hunii jishee:
medleg chadvar uhaan muutai hynii tod jisheeg ene said Udvalaas harj bolno. Yah ch uchraa olohgyui arga yadsan teneg shiidver gargaj baigaag harahad ene hyn uneheer unuudriig hurtel yu hiij yaaj yavj baisan yum bol gej l bodloo
2012-09-15
zochih:
ta chadha itgej bna bayriiaa
2012-09-15
BAGI:
TAND UNEHEER ZOHIHGUI BAINA POST COMUNIST ERGUU AVGAI
2012-09-15
Ламбаа сайд сайн ажилласан шүү та сайн ажиллаарай та бол чадна хөдөөгийн эмч нарыг чадваржуулаарай хөдөө суманд мөн ч ядруухан эмч нар байгаа шүү
2012-09-14
BAGI:
TAND UNEHEER ZOHIHGUI BAINA POST COMUNIST ERGUU AVGAI
EMD-iig eruul mendiin yam erheldeg bol buh yum saihan bolno ch geh shig. Demii yum yariad l. yamar shinechlel hiideg yum boldoo huurhii
2012-09-14
ХҮНИЙ АМИЙГ МӨНГӨӨР ҮНЭЛДЭГ ЭМНЭЛГҮҮД ОЛШИРООД БАЙНА ШҮҮ САЙДАА МӨН ЭМЧ АЖИЛЧДАА БАРЬЖ АВЧ ЗОДОЖ ТАНХАЙРСАН СУВИЛАГЧ ГАНЦ НЭГ БАЙГАА ШҮҮ АНХААРААРАЙ ҮҮН ДЭЭР МАШ ИХ АНХААР
2012-09-14
denduu:
kunii erkiig deedlek yoszuid emnelgiin albaniikniig en terguund tegshitgek shuumjlel kuleen avch hariutslaga tootsdog bolgoyo
2012-09-14
ðõëî:
Øààðäëàãà õàíãàõã¿é ãàçðûã øàëãàæ ¿çýëã¿é çºâøººðºë ºãñºí ÍÝÌà äàðãàä õàðèóöëàãà õ¿ëýýëãýõ ¿¿. Îâîî àâèëãà àâñàí áàéæ òààðíà.
2012-09-14
dfa:
Харин ч зөв байна монголд болж байгаа замбараагүй эмх цэгцгүй энэ олон юмнуудыг энгэж л цэгцлэх хэрэгтэй Удвал сайдад амжилт хариуцлага гэж байх хэрэгтэй шүү дээ
2012-09-14
ЗОЧИН:
ЗӨВӨӨ ЗӨВ ЭМНЭЛЭГ ХАЙХРАМЖГҮЙ МУУ АЖИЛЛАХ ҮНДЭС БАЙХГҮЙ ХУВИЙЙН ЛОБОРТОРУУД БАС ШАЛ ХУДЛАА ШИНЖЛЭХ ЮМАА ЭКСПРЭСС, ГЯЛС ГЭЭД Л
2012-09-14
click:
1-нийх нь буруу үйл ажиллагаанаас болоод бүгдийг нь хориглоно гэдэг чинь хаанахын ёс вэ. Барилга барихыг бүгдийг зогсоосон. одоо энэ. удахгүй тэгээд нэг хүүхэд төрөхдөө нас барвал бусад бүх эхчүүдийг нь төрөхийг түр хориглох юм байна л даа.
2012-09-14