Төсвийн тодотголд саад хийх эрх нам, хүчнүүдэд бий гэж үү

img

Шинэчлэлийн Засгийн газар төсөвт тодотгол хийх асуудлыг УИХ-д оруулан хэлэлцүүлэх гэж байна. Гэтэл Ардын намын УИХ дахь гишүүд бүлэггүй гэдэг асуудлаар шалтаглан чуулганаар төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэхэд саад хийж байна. Өмнөх жилүүдэд эрх баригчдын буруу тооцоолж, асуудалд хийсвэрээр хандсан, сонгуульд хэт их ач холбогдол өгсөн зэргээс шалтгаалан төсөвт тодотгол хийн зайлшгүй засаж залруулах хэрэгтэй байгаа аж. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, улс эх орон даяар өвлийг өнтэй давахын тулд шийдэгдэх олон асуудлууд Засгийн газрын өмнө шил шилээ даран хүлээж буй энэ үед МАН ийнхүү бүлэггүй гэдгээр шалтаглан гацаах нь хэр оновчтой шийдэл вэ. Буруу тооцоолсон, төсөвлөсөн гэдэг үгээр халхлагдаж байгаа олон тэрбумын алдагдал хэрхэн бий болов. Мөн хоёр жил хийсэн аж­­лаа зургаан сарын дотор ам­жи­на гэж төлөвлөсөн. Алтны үнэ дээд амжилтаа тог­тоосон байх үед байнга энэ чи­гээрээ байна гэж тооцоолсон. Үнэ өссөн бол буурдаг гэдгийг ямар ч муу эдийн засагч мэд­нэ. Гэтэл бүхэл бүтэн Зас­гийн газарт ийм сэхээтэй хүн бай­гаа­гүй гэж бодохоос гомд­моор. Импорт багасч болохыг урьд­чилан хараагүй. Европын хол­бооны өрийн хямрал гэдэг бол үнд­сэндээ 2-3 жилийн өмнөөс л яригдаж эхэлсэн зүйл. Эдийн за­саг нь байнга буурч, энэ нь Мон­голд ч нөлөөгөө харуулсаар бай­сан. Гэтэл манайхан сансарт амь­дардаг юм шиг загнасан. Үр­гүй зардал цадигаа алдсан. Төс­вийн хөрөнгөөр хийгдэх ажил маш их нэмэгдсэн нь эрх баригч намтай шууд холбоотой. Улсын хэмжээнд төсвийн хө­рөнгөөр хийгдэх тендерүүд зар­лагдаж амжаагүй нь нэг аж ахуйн нэгж олон тендерийг ав­даг байсантай тодорхой хэм­жээгээр холбогдоно. Тий­мээс тө­сөвт тодотгол хийх нь зайлш­гүй бөгөөд үр дүнтэй ал­хам, сонгуульд ялалт байгуулсан бол МАН ч ингэх л байсан, гэх­дээ нэг жилийн дараа. Тий­мээс АН-ын халамжийн бод­ло­гоос татгалзаж, төсвийг эрүүл­­жүүлэх ажил бол хуга­цаа хож­сон ухаалаг алхам, зайлш­гүй хийх ёстой өөрчлөлт юм. Х.Аянга  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

man-yn mamuudiig mongoloos zailuul
2012-09-14
Zailuul:
Ardiin namiin olon site setguulchid ni mungunii tuluu iim muuhai yum hiihee boliochee
2012-09-14