120 настай энэтхэг өвгөн 60 настай эмгэнтэй гэрлэлээ
Энэтхэгийн Ассам мужийн Каримганжид амьдардаг 120 настай өвгөн Хази Абдул Ноора өөрөөсөө нэг дахин дүү эмгэнтэй гэрлэжээ. Түүний хуримд 500 хүндэт зочин уригдан, наргижээ.
Хази Абдул Ноорагийн анхны гэргий 2005 онд өөд болсон тул тэрээр хүүхдүүдээсээ шинэ эхнэр олж өгөхийг шаардах болсон гэнэ. “100 нас давсан хөгшинд эхнэр олох амаргүй. Гэлээ ч бурхны авралаар бид олж чадсан” гэж Ноорагийн нэгэн хүү ярьсан байна.
Хэдийгээр Норагийн насыг албан бичиг баримтад 116 гэж тэмдэглэж буй ч өөрөө 120-тай гэж ярьдаг байна.
Түүний шинэ эхнэр 60 настай Самои Бибигийн хувьд ч энэ нь хоёр дахь гэрлэлт гэнэ. Нөхөр нь олон жилийн өмнө өөд болж, өөрөө хүүхэд гаргаагүй тул Биби орь ганцаараа үлдсэн байжээ. Харин Нооратай гэрлэснээр Биби 122 гишүүнтэй өнөр бүлийн эзэгтэй боллоо. Ноорагийн охид Бибигээс олон эгч ажээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ