Италийн соёлын өдөрлөг болно

img

"Орон орны соёлын өдрүүд” хөтөлбөрийн хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнд нөгөөдөр Италийн соёлын өдөрлөг болох гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр “Мемори” поп оркестрын тоглолт болох бөгөөд  “Сэргэн мандалтын үеийн дүрслэх урлаг” сэдэвт үзэсгэлэн, чөлөөт хэлэлцүүлэг, “Би айхгүй” Италийн уран сайхны кино гарах юм. Мөн хоолны нээлттэй хичээл болон итали дууны тэмцээн явуулах аж. Түүнчлэн “Итали боловсролыг дэмжих хөтөлбөр 2012-2013”-ын арга хэмжээ болох юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ