Медведев: “Pussy Riot” суллагдах ёстой

img

Үнэн алдартны сүмд Ерөнхийлөгч Владимир Путинг эсэргүүцэн, мөн сүмийн дээд хамбууд улс төрийнхөнд тусалж байгаа явдлыг эсэргүүцсэн панк эсэргүү хамтлаг “Pussy Riot”-ыг ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев суллах хэрэгтэй хэмээлээ. Тэрээр энэ тухай эрх баригч Нэгдсэн Орос намын хурал дээр хэлсэн байна. Хамтлагийн гурван бүсгүй баривчлагдаж, хоёр жилийн хорих ял авсан бол бусад гишүүд баривчилгаанаас зугтаан эх орноосоо дүрвэсэн билээ. Медведев “Хоёр жилийн хорих ял хэтэрхий их байна. Өөрсдийн тэнэглэлээс үү өөр шалтгаантай юу мэдэхгүй, гэхдээ тэд хийсэн зүйлийнхээ талаар бодоход хангалттай хугацаа өнгөрсөн. Тэдэнд зохих ялыг оноохоор саатуулсан зургаан сар ч хангалттай хугацаа. Тэдний шоронд байх хугацааг дахин сунгах шаардлагагүй” гэжээ. Гэхдээ Медведев тус хамтлагийн хийсэн зүйл, тэдний үүсгэсэн хийрхэлд бухимдсанаа хэлсэн байна. Хоригдсон гурван гишүүд давж заалдах өргөдлөө өгсөн бөгөөд тэднийг дэмжсэн Мадонна, Björk, Green Day, the Red Hot Chili Peppers нарын уран бүтээлчид болон олон нийтэд талархсан видео бичлэг цацжээ. Мөн Ерөнхийлөгч Владимир Путины зурагт хуудсыг шатааж байгаагаар бичлэгт гарсан юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ