Амттан болгоныг ам руугаа хийх хэрэггүй шүү, Хүүхдүүдээ

img

Хүүхдүүд ээ, та нар эрүүл хоол хүнсний талаар хэр мэдэх вэ. Аав ээж чинь лууван идвэл өндөр, сонгино идвэл хүчтэй болно гэж хэлж байна уу. Аав ээжийн чинь хэлж байгаа бүхэн үнэн шүү, чихэр их идвэл шүд хорхойтно, харин сүү уувал илүү ухаантай болно. Бидний хэрэглэдэг хүнсний ногоонд хүүхдүүд та бидний сайн мэддэггүй олон төрлийн витамин агуулагдаж байдаг. Харин чихэр, шоколад зүгээр л сайхан амттай, хорхой хүргэдэг болохоос чиний эрүүл мэндэд хэрэгтэй витаминыг ихээр агуулж чаддаггүй юм. Жишээ нь хүүхдүүд та нарын амтархан иддэг Чупа чупс байна шүү дээ. Энэ иштэй чихрийн найрлагад юу ордог талаар мэргэжилтнүүд судлахад хүний биед хорт хавдар үүсгэдэг элемент агуулж байгааг тогтоожээ. Иштэй чихэр дотроос хамгийн амттай нь Чупа чупс. Энэ чихэр хортой байхад бусад хямдхан чихрүүд нь ямар байх уу, мэдээж тийм ч чанартай биш байна. Бас “Али баба” буюу “korsars” гэдэг үрэл байна. Бас хорт хавдар үүсгэдэг бодис энэ үрэлд агуулагддаг болохоор идэх хэрэггүй шүү. М&M гээд самартай үрэл байдаг даа. Гэтэл бидний амтархан идэх дуртай энэ үрэлд астматай хүмүүст хортой бас харшил үүсгэгч олон төрлийн бодисууд байдаг юм байна. Эдгээр бодисууд хэрвээ та нар иддэг бол “Nerd’s rope”, “Jelly belly”, “Skittles” зэрэг үрлэн чихрийн нарлагад ч орсон байна. Резинэн чихэрт хүүхдүүд дуртай. Гэтэл “Marshies”, “Fairy princess long leggs” резинэн чихэрт маш хортой будагч бодис байдаг юм байна. Ер нь өнгө оруулсан бүхий л амттанд химийн бодис орсон байх магадлалтайг анхаарахад гэмгүй юм. Хаа сайгүй зардаг “Соло” жигнэмэгийг авч идэж болохгүй шүү. Энэ жигнэмэгийг хийхдээ хүний биеийг хордуулах нэмэлт бодис хийхийн зэрэгцээ бас л хорт хавдар үүсгэдэг бодис найрлагад нь бий. Бохинд дургүй хүүхэд бараг байхгүй. Гэвч зажлах бохио сонгохоосоо өмнө анзаарах нэг асуудал байна. Тарвасны амттай “Orbit” бохийг бүү сонгоорой. Хүүхдүүд та бүхэнд хамгийн аюултай будагч элемент, гүзээлзгэнэтэйд нь арьсны харшил үүсгэгч бодис байдаг гэнэ. Бас “Mentos” бохь байна. Энэ бохинд элэг, бөөрөнд сөрөг нөлөө үзүүлэх бодисууд дүүрэн байдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Бэлэн хоол хааяа идэх ч гоё л доо. Гэхдээ бэлэн хоол байнга идсээр байгаад Монголд эмчлэгдэхгүй хорт хавдартай болсон хүүхэд зурагтаар гараад байгаа та нар харсан уу. Ялангуяа ОХУ-аас импортоор оруулж ирдэг “Роллтон” бэлэн гоймонг хортой бодис өөртөө агуулдгийг тогтоожээ. Хүүхдүүд 100, 200 төгрөгөөр сургуулийнхаа хажуугийн ТҮЦ-нээс юм уу, чихэр, бохь ширхэглэж зардаг хүнээс амттан авч идэх дуртай байдаг. Тэгвэл “ТҮЦ”-нд зарж байгаа хямдхан тэр чихэр чинь чанарын баталгааг огт хангаагүй байдаг гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Янз бүрийн хятад бичигтэй, аманд ороод тэсэрдэг, хайлдаг гээд л чихрүүд байдаг даа. Эд чинь хоол биш хор гэдгийг ахин, дахин сануулъя. Хэдэн төгрөгөөр зардаг билээ дээ, хатаасан жимс байдаг. Энэ жимсийг гадаадын хүүхдүүд амьтны хүрээлэнгээр зугаалахдаа сармагчинг хооллохоор авдаг юм байна. Тэгэхээр сармагчин л биш бол, хямдхан хатаасан жимсэнд дурлалтгүй нь байна шүү, хүүхдүүд ээ. Мэдээж хэрэг хүүхдийн ертөнцийг чихэр шоколадгүйгээр төсөөлөхийн аргагүй. Амттан идэхгүйгээр хүүхэд нас уйтгартай шүү дээ. Гэхдээ хэдий чи жаахан ч гэсэн мөрөөдөлдөө хүрэхийн тулд чихэр шоколад, ундаанаас илүү сүү тараг, лууван, төмс, байцаа гээд л илүү витаминлаг хүнс хэрэглэхийг эрхэмлэх хэрэгтэй. Чи бушуухан том болоод компанийн захирал, онгоцны нисгэгч, чадварлаг инженер, загвар өмсөгч гээд гоё ажил хийхийг хүсч байгаа биз дээ, үүний тулд амттан, эрүүл бус хүнсээс жаахан ч гэсэн татгалзах хэрэгтэй болж дээ. Эрүүл хүнсний талаар аав ээж чинь илүү ихийг хэлж өгч магад, асуугаарай. Швед, Австри гээд гадаад орны хүүхдүүд чихэр иддэг өдөртэй байдаг гэнэ ээ. Чихрийн өдөр бол хагас сайн өдөр. Хагас сайн буюу та бүгдийн амралтын бямба гаригт л чихэр иднэ, бусад өдөр бол сүү тараг, жигнэмэг, элдэв төрлийн ногоо, махтай хоол гээд витаминлаг хүнс хэрэглэдэг юм байна. Ээж аав нь гэсэн хүүхдүүддээ бямба гаригт дуртай чихрийг нь авч өгөөд, бусад өдөр чихэр идэж болохгүйг тайлбарладаг, хүүхдүүд нь ч гэсэн сайн мөрддөг гэсэн. Монгол хүүхдүүд ч гэсэн чихэр иддэг өдөртэй болоод тэр өдрөө дуртай чихрээ идээд байж болно шүү дээ. Өсвөр наснаасаа зөв зохистой хооллох арга барилыг эзэмших нь ирээдүйд улс орноо хөгжүүлэх эрүүл иргэн байхын нэг баталгаа болно. Хүүхдүүд хэрхэн хооллож байгаа талаар судалгаа хийж үзэхэд 11-17 насныхан хоногт идэх ёстой илчлэг хоолныхоо ердөө талыг л авч байгаа гэж гарчээ. Энэ их идэхгүй байна гэж хэлээгүй шүү, чанартай хоол хэрэглэхгүй байна гэсэн үг. Өсвөр насанд биеийн өндөр 1.5 дахин, биеийн жин 1.2 дахин нэмэгддэг. Тэгэхээр энэхүү эрчимтэй өсөлтийг хангахын тулд шимт бодисын хэрэгцээ, хоол тэжээлийн хэрэгцээ ч нэмэгддэг байна. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд эрч хүчийнхээ 50-70 хувийг мах болон гурилан бүтээгдэхүүнээс авах хэрэгтэй. Аминдэм, эрдэс бодисын эх үүсвэр болох хүнсний төрөл бүрийн ногоо, жимс жимсгэнийг хангалтгүй хэрэглэж байгаа нь төмөр дутлын цус багадалт, А, Д аминдэм дутлын шалтгаан болж байна гэж мэргэжилтнүүд судалсан байна. Тэгээд хоолондоо давс, элсэн чихрийг аль болох бага хэрэглэж хийжүүлсэн ундаанаас бусад ус, шингэнийг хангалттай хэрэглэхийг зөвлөсөн байна шүү. Л.Заяа    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

soko213:
заядаа үнэтэй зөвөлгөө өгсөнд баярлалаа
2012-12-25
ynen shyydee "NYB"-ees zarlasan shyydee byy id geed.
2012-10-17
AGIIMAA:
JIHIR EDVEL MUU SHYY HORTOI
2012-09-15
jims,nogoo id l geed baih um,getel manaid dandaa hyatadiin hortoi bordootoi jims l baih um bn shdee,hervee jims ni chanartai horgui bdag bol chihriig barag idehgui baisan ch bolno shde,mongol uls hezee horgui alim,banana,kivi busad jimsiig iddeg boloh um boldoo, ene ch muruudul bhdoo
2012-09-14
Мөнх:
Манайх яаж ийм нарийн түвшинд шинжилж чадах вэ дээ. Хаанахын ч билээ нэг орныхон судлаад чихэр бохинд ийм бодис байна гэдгийг илрүүлсэн гэсэн. Үнэн бичжээ. Гол нь хөгжилтэй орныхны идэж байгаа чихэр жимсэнд асуудал байхад манайхны ам руу гаа хийж байгаа ч бүр баларлаа л даа.
2012-09-14
unen bol mergejliin hayanlt, ontsgoi bdal, ter buu hel zasgiin gazar anhaaral handuulj arga hemjee avah yum bishuu. Aan hudlaa bwal biznesiin ner hunded haldsan geed ene setguulch hetsuudeh bhdaa.
2012-09-14