
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар яг одоо 2012 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж байна.Хуралдаанаар Уул уурхайн сайдын багцыг 16.6 тэрбум, Хөдөлмөрийн сайдыг 214.1 тэрбум, Хүн ам, хөгжил нийгмийн хамгааллын сайд 569.4 тэрбум, Эдийн засгийн хөгжлийн сайд 16.7 тэрбум, Эрчим хүчний сайд 181.1 тэрбум төгрөг байхаар тус бүр баталлаа. Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 92.8 тэрбум, Хууль зүйн сайд 303.5 тэрбум, Барилга хот байгуулалтын сайд 107.7 тэрбум, Боловсрол, шинжлэх ухааны сайд 231.9 тэрбум, Зам тээврийн сайд 498.3 тэрбум төгрөг байхаар тус бүр баталсан байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ