
Кембрижийн гүн болон гүнгийн авхай нар Хатан хаан II Элизабет хаан ширээнд суусны жаран жилийн ойг тохиолдуулан есөн өдрийн айлчлал хийж яваа билээ. Тэд одоогоор Сингапур болон Малайзад очоод байна.
Гэхдээ айлчлалын явцад тэдний талаар дуулиан зогсохгүй хэвээр байна. Хунтайж Уиллиамын гэргий Кейт Миддлетоны жирэмсэн байж магадгүй тухай бид та бүхэнд өчигдөрхөн мэдээлсэн. Харин өнөө өглөө тэднийг өөр дуулиан хүлээж байжээ.
Францын нэгэн сэтгүүл Кейтийн цээж нүцгэн зургийг хэвлэх гэж байгааг тэд өнөөдөр Малайзын Куала Лумпурт өглөөний цайныхаа үеэр сонссон бөгөөд сэтгэл нь ихэд гонсойсон байна.
“Closer” сайтад Уиллиам, Кейт нарын өнгөрсөн долоо хоногт Францад хатан хааны зээ Лорд Линлигийн эдлэнд амарч байх үеэр нууцаар авсан зургуудыг тавьсан байна. Маш холоос татсан учир зураг бага зэрэг бүрэлзсэн ч хааны гэр бүлийн хосууд мөн болох нь илэрхий байсныг ВВС-гийн Парисын салбар мэдээлжээ.
Хунтайж Уиллиам, Кейт хоёрын дөрвөн зураг байсан бөгөөд гүнгийн авхайн цээж нүцгэн хэд хэдэн зураг байсан гэнэ.
Сүүлийн үед хааны гэр бүлийн хувийн амьдрал ихэд задрах болсныг бид саяхан нүцгэн зураг нь дэлхий даяар сенсаци тарьсан ханхүү Харригийн жишээнээс харж болно.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ