Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийн мэргэшлийг дээшлүүлнэ

img

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах Монгол Улсад худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийн мэргэшил, чадавхийг бэхжүүлэх хоёр жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж буй Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагуудын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр хөтөлбөрийн бэлтгэл ажил, энэ хүрээнд хийгдэх үйл ажиллагаа, тавигдах шаардлага, зарчмуудын талаар санал бодлоо солилцсон байна. Монгол Улсад худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийн мэргэшил, чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр нь зээл олгогч, хувьцаа эзэмшигчдийн эрх, шударга өрсөлдөөн, дампуурал, оюуны өмч, даатгал, татвар, уул уурхай зэрэг салбартай холбоотой асуудлуудаас гадна олон улсын гэрээ хэлэлцээр зэрэг өргөн хүрээний асуудлыг хамрах тул зөвхөн иргэний төдийгүй захиргааны хэргийн шүүхийн шүүгчид хамрагдах боломжтой юм. Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уул уурхай ,барилга , эрчим хүчний салбарт үйлдвэрийн осол , хүнд ,хүндэвтэр хэлбэрээр өдөр бүр гарч байгаа ш дээ. уг хэргийг шийдвэрлэдэг шүүхийн байгуулагыхан буюу ШҮҮГЧ нар 2008оны 5- сар батлагдсан " Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль" -ийн талаар анхан шатны мэдлэггүй байдаг ш дээ үүний улмаас буруугүй нь буруутан болж , буруутай нь зөвтөн болж ,буруугүй нь хэрэгт орж шийтгүүлж байгаа маш олон харамсалтай жишээ байна аа Иймд эрхэм шүүгч нартаа ХАБЭА -тай холбогдолтой хэргийг шийдвэрлэх талаар сургалт явуулж өгнө үү ? Хуулийн өмнө буруугүй мөртлөө буруутанг болж шоронд суугаа нөхдийг төлөөлөн бичлээ
2012-09-14