
Рок попын ертөнцөд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хамтлаг, дуучдыг одоо бүр ялгаж танихаа ч болих нь. Дуунаас илүү тэд үс гэзэг, өмссөн зүүснээрээ л ялгарах гэж өрсөлдөж байгаа хойно, аргагүй юм даа. Тэгвэл өнгө өнгийн үс, содон загварын хувцас гутлаараа чамирхах дуртай “Crush Bush” хамтлагийн залуус сүүлийн үед хэтэрхий хэв маяг хөөцөлдөх болж.
Ямартаа л, тэднийг нэгэн удаа “Mongolian music awards” наадмын хөтлөгч элдвээр хочилж “Манай рок попын царайлаг охид” гэж шоолсон байхав дээ. Хачирхалтай нь, тус хамтлагийнхан энэ үгэнд эмзэглэсэн ч шинжгүй хээвнэг сууж байсан. Үүгээр ч зогсохгүй, хамтлагийн гишүүд гоо сайхны хагалгаа хийлгэж, охидыг дурлуулах төлөвлөгөө боловсруулснаа дэлгэжээ. Солонгос хамтлагуудын стиль имиж, нүүр царайгаараа фэнүүдээ татдаг аргаас дэндүү сайн суралцаж буй “Crush Bush” шинэ дуу бараг гаргаагүй гэсэн.
Тиймээс гадаад хэлбэр гэхээсээ илүүтэй уран бүтээлээ баяжуулах тал дээр дорвитой анхаарах шаардлагатай байгааг фэн охид залуус нь хүссэн ч цаадуул нь тоогоогүй гэнэ лээ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ