Хэрцгий хэрэгтний шүүх хурал дөрвөн удаа хойшилжээ

img

Бусдын гарт охиноо алдсан иргэн Б.Молотов сэтгүүлчдэд хандлаа. Хохирогчийн ар гэрийхэний өгч буй мэдээллээр өнгөрөгч 2011 оны зургадугаар сард Ж.Нэргүй онц ноцтойгоор танхайрч Б.Молотовын охин болох Э­-г зодож, биед нь их хэмжээний гэмтэл учруулж, хоолойг нь боож амийг нь хөнөөсөн хэрэг үйлдсэн байна. Мөн тэрбээр хохирогчийг дээрэмдэн гар утсыг нь эхнэрийнхээ дүүд 20 мянган төгрөгөөр зарсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Түүгээр ч барахгүй хэрэгтэн этгээд хохирогчийн цогцсыг шуудайд хийгээд жорлонд нуусан байсан аж. Эл хэргийн талаар мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэгтээ “Цогцос далд орохгүй байсан тул дээрээс нь үртэс цацсан хэмээн” ярьсан байна. Хэрэг болсноос ес хоногийн дараа хохирогчийн эцэг, эх болон цагдаагийхан хэрэгтнийг мөшгөн  хамтран илрүүлжээ. Хэдийгээр уг хэргийг хууль хяналтын байгууллагынхан шуурхай илрүүлэн шалгаж нотлох баримтаар буруутайг нь тогтоосон боловч шүүхийн шатанд эцэслэн шийдэгдэхгүй олон удаа хойшилж буйд нь хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байгаа талаар сэтгүүлчдэд мэдээллээ. Шүүгдэгч Ж.Нэргүйд холбогдох Эрүүгийн хуулийн  91.2.2 буюу бусдыг санаатайгаар онц хэрцгий аргаар хөнөөсөн гэх хэргийн шүүх хурлыг Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн дөрвөн удаа хойшлуулсан байна. Шүүх хурал хойшлох болсон шалтгааныг Улсын яллагч прокурор С.Алимаа ээлжийн амралтаа авсан. Оронд нь томилогдсон прокурор н.Мөнхчулуун ажилтай гэсэн үндэслэлээр тайлбарласан аж. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч н.Эрдэнэбат, Г.Тунгалаг нар ирээгүй гэсэн шалтгаанаар дараагийн шүүх хурлыг дахин хойшлуулсан байна. Бүтэн жил гаруй хугацаанд анхан шатны шүүх  хурал болоогүй шалтгааныг уг хэргийн хяналтын прокурор С.Алимаа “Би амрах эрхтэй хүн. Та нар цаашаа яваад заргалдаарай” хэмээн хатуухан үг хэлсэн аж. Зарим эх сурвалжийн мэдээллээр шүүгдэгч Ж.Нэргүйн төрсөн ах Ж.Наранбаяр Дорнод аймгийн Шүүхийн шүүгч, түүний авга нь УИХ-ын гишүүн асан Р.Буд гэнэ. Эдгээр хүмүүс шүүх, прокурорынхонд нөлөөлөөд байгаа гэж талийгаачийн аав, хохирогч Б.Молотов үзэж байна. Эл хэргийн тав дахь удаагийн  шүүхийн хурлын тов энэ сарын 21-нд Баянзүрх дүүргийн шүүхэд  болохоор гарчээ. Хохирогчийн ар гэрийнхэн энэхүү мэдээллийг хийх болсон нь охиных нь амь насыг хөнөөсөн этгээд удаа дараа шүүх хурлыг хойшлуулж байгаа нь ял завшах гэсэн оролдлого хэмээн хардаж байгаа аж. Нөгөөтэйгүүр эрх мэдэлтэй хүмүүс уг шүүх хурлыг шударгаар явагдах боломжийг хааж болзошгүй хэмээн сэрэмжлэн олон нийтэд хандаж байгаа нь энэ юм байна. Б.Доржпагам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Saruul:
Mungutei ailiin setgetsiin uwchtei nowsh bh,iimerhuu umnuudiig tsaazaar awah heregtei.ter ohin amid uldsen bsan ch neg nasaaraa gutarch gomdoj amidarch bsan,huurhii ohin.eh hunees turchuud yaj iim buzar um hiideg bnaa! Oi gutmaar umnuudiig Alah heregtei,yalaa edleed garsan ch dahiad l hen negnii hairan saihan ohiniig buzarlana naadh cine
2012-10-12
энэрэнгүй нийгэм цаазаар авч болохгүй гээд ерөнхийлөгч тунхагалчихсан энэ муусайн ингэж байгаа юм аягүй бол хэрэгсэхгүй болгоно доо .Ерөнхийлөгч танар алаад бай бид өмөөрнө гээд байгаа шүү дээ . Хуульбол гууль болжээ Энхбаярын хэргийг хар Хүн хэрцгийгээр алсан хүнийг нохойноос доор үзэж олон түмний өмнө заазалж бай
2012-09-20
nurmaa:
yanaa udur huchin nuguu manai shudarga erunhiilugch maani hezee ene huuliig huul, bolgoh yum bol doo huurhii amid yavah batalgaa algaa erunhiilugchuuu l
2012-09-17
Bud gishuun-ee shudarga baildaa. chinii ohiniig huchindeed jorlon luu hiisen bol yaha baisan be BUD guai!!!
2012-09-16
zochin:
medeej, tom hamgaalalttai humuus l yal zabshij chadna. Huchtenii umnu huchgui ni buruutai gedeg huuli uilchilj bainadaa.
2012-09-15
ийм юмнуудыг амьд байлгаж тэжээж яадаг байнаа, баахан тэжээж тордож байгаад л гаргаж алдана, өнөөх нь энд тэнд очоод зэрлэгээр хүн алчихна, тэгэхээр нь барьж авчраад л тэжээж эхэлнэ. Эрх мэдэлтнүүд төрийг сулруулж нийгэмд бухимдал үүсгээд байвал хуримтлагдсан тэр их хилэн хэзээ нэг цагт савнаасаа хальдаг нь онол практикийн аль альнаар батлагдсан шүү дээ. Ард түмний эрх ашиг, Ардчилсан нийгмийн зарчим гэдэг чинь цаазын ялгүй болсноороо биелчихдэг хэрэг огт биш. Тэгээд ч Монголчууд бид хэзээнээсээ хатуу чанд хуулийн дор сахилгатай байхдаа хүчирхэг явсан түүхтэй ард түмэн шүү
2012-09-15
Ардчилсан нийгмийн зарчим гэдэг чинь цаазын ялгүй болсноороо биелчихдэг хэрэг огт биш. Тэгээд ч Монголчууд бид хэзээнээсээ хатуу чанд хуулийн дор сахилгатай байхдаа хүчирхэг явсан түүхтэй ард түмэн шүү
2012-09-15
Монгол хүн:
ийм юмнуудыг амьд байлгаж тэжээж яадаг байнаа, баахан тэжээж тордож байгаад л гаргаж алдана, өнөөх нь энд тэнд очоод зэрлэгээр хүн алчихна, тэгэхээр нь барьж авчраад л тэжээж эхэлнэ. Эрх мэдэлтнүүд төрийг сулруулж нийгэмд бухимдал үүсгээд байвал хуримтлагдсан тэр их хилэн хэзээ нэг цагт савнаасаа хальдаг нь онол практикийн аль альнаар батлагдсан шүү дээ. Ард түмний эрх ашиг, Ардчилсан нийгмийн зарчим гэдэг чинь цаазын ялгүй болсноороо биелчихдэг хэрэг огт биш. Тэгээд ч Монголчууд бид хэзээнээсээ хатуу чанд хуулийн дор сахилгатай байхдаа хүчирхэг явсан түүхтэй ард түмэн шүү
2012-09-15
purvee alimaa met zailj gemeen shuuh tsever bolmoi
2012-09-15
Zochin:
Iim yumnuudiig shuud tsaazlah heregtei
2012-09-15
bvr bie arzaichlaa vr hvvhed etseg ekhiinkh ni omno tsaazaar aw
2012-09-15