Жүжигчдийг айлгасан “үстэй хоол”

img

Урлагийнхан гэж хаа явсан газартаа хөгжилтэй дурсамж үлдээдэг улс. Социализмын үед уран бүтээлчид хөдөө орон нутгаар явж, тоглолт хийдэг байсныг хэн хүнгүй л мэдэх биз. Нэгэн удаа театрын жүжигчид томилолт аваад Завхан аймгийг зорьж л дээ. Гэтэл аймагтаа томоохонд тооцогдох цайны газарт нь тухалсан жүжигчид хоол идэх гэж баахан хөглөсөн аж. Учир нь, цуйвангаас өөр сонголт байхгүй тул аргагүйн эрхэнд захиалж автал баахан үс ноос харагдсан юм байх. Хоолныхоо үс, хялгасыг түүж идэх гээд бараагүй жүжигчид ихэд бухимдан уг цайны газраас гарч явтал “Хөх чоно” С.Дамдин гуай шатан дээр буруу хараад сууж байхтай таарчээ. Тэд чухам ямар учраас бусдаас зайдуу газарт чимээгүй суух болсон шалтгааныг нь асуутал мань эр “Харанхуйд идвэл үс ноос нь харагдахгүй амар юм” гээд хээвнэг хэлчихээд хоолоо идэж эхэлсэн гэнэ лээ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

001:
Аймшигт алуурчин 78 буга газар дээр хядсан гэлүү
2012-09-16
buga namnaach
2012-09-15