“Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану: Дур булаам харагдах нууц нь дотуур хувцас

img

“Гурван охин” хамтлагийн дуучин Х.Анугийн хообий болон хэрэглээг сонирхлоо. -Залуу бүсгүйн хувьд, гоо сайхандаа багагүй цаг зардаг байх. Ямар фирмийн үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ. Ер нь сард хэдий хэрийн мөнгө зарцуулдаг бол? -Ерөнхийдөө их анхаардаг шүү. Бид сүүлийн үед “Golden beauty” салонтой хамтран ажиллаж байгаа. Сайхан арьстай байх нууцаа тэдэнд даатгаад л явж байна даа. Үнэртэй усны хувьд “Armani”, “D&G”, “Dior”, “Bulgari”, “Escada”, “Diesel”-ын уснууд хэрэглэж байна. Харин гоо сайхны бүтээгдэхүүний хувьд сүүлийн үед “Estee lauder”-ийг таалах болчихоод байгаа. Сарынхаа тооцоог гаргаж үзээгүй юм байна. Нэг бүтээгдэхүүнийг хоёроос гурван сар хэрэглэх тохиолдол гардаг л даа. -Тэгвэл биеийнхээ жинд хэрхэн анхаарал хандуулдаг вэ. Гоолиг сайхан байх ямар нэгэн нууц жор байдаг байх? -Нууц жор байхгүй ээ. Өөрийнхөө биеийг хөгжүүлэх талаас нь анхаардаг. Эмэгтэй хүн учраас биеийнхээ жинд тодорхой хэмжээгээр анхаарах шаардлага гардаг. Хоолны дэглэм барьж, фитнессээр хичээллэдэг л дээ. -Эмэгтэй хүн туранхай байхаас гадна сайхан харагдахын тулд ямар байх ёстой вэ? -Заавал туранхай байж гоё харагддаг гэж бодохгүй байна. Хүн болгон давтагдашгүй байдаг. Хамгийн гол нь эрүүл чийрэг бие ямар ч хүнийг гоё харагдуулдаг. -Юунаас эрч хүч авч байна? -Олон юмнаас авна шүү. Найз нөхөд, гэр бүлээсээ авна. Заримдаа сайхан дуу сонсоод л эрч хүчтэй болно. Уурлаж бухимдсан үедээ тэнгэрийн хаяа ширтээд л хэсэг чимээгүй зогсох, хөдөө цэвэр агаарт гараад эх орныхоо уудам тал хөндийг харахад бас л эрч хүч авах шиг болдог. -Бусдаас ямар бэлэг авах дуртай вэ? -Намайг баярлуулах гэж сэтгэл гаргаж бэлдсэн бүх бэлэг үнэ цэнэтэй сайхан санагддаг. Найз нөхдөөсөө маш гоё ээмэг, зүүлтний хослол бэлгэнд авах нь олон. -Та ямар фирмийн дотуур хувцас өмсдөг вэ? -“Victoria secret”-ийн үнэнч хэрэглэгч гэх үү дээ. Надад гоёлын загвар олон нь бий. Эмэгтэй хүний бие галбирыг хамгийн гоё, дур булаам харагдуулж чаддаг байх гэж боддог юм. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ Ганаа гэдэг нөхөр мөрөөдчих юмаа. Эсвэл мөрөөдөлдөө автаад зүүдэлсэн юм болов уу даа
2013-01-18
ganaa:
anu anu gej tsagiin saihand ortsond bosoogoor ni yanzalj yawlaa.iim bolohiig ni medsen bol anusddag bj ug ni ch laitai huhdug yum shv de
2012-09-17
china oesoniig ni umsdug bh daa, amarhan buustuud, aimaar shuu, hehe
2012-09-16
Goy duu:
ene duu goyo duu bna http://www.youtube.com/watch?v=GhGYrjqadrg&feature=related
2012-09-15