
Ардын жүжигчин Ч.Мөнхшүр урлагийн хүүхнүүдийн жаргал зовлонгийн талаар сонирхолтой зүйл олныг ярьдаг. Ялангуяа, уран бүтээлчдийн хэрэглээнд нийцсэн гоо сайхны бүтээгдэхүүн ховор байсан тэр цагт хэрхэн аргалдаг байснаа дэлгэжээ. “Өнөө цагт хэн дуртай нь хүссэн газраасаа гоо сайхны бүтээгдэхүүн худалдаад авчихдаг бол, тэр үед огт өөр. Энгэсэг олдохгүй ховор учраас зарим нөхцөлд шивэр арилгах цацлага хүртэл нүүрэндээ түрхэнэ шүү дээ. Тайзан дээр ямар ч будалт хийхгүй гаралтай биш. Сормуусны будаг гэхэд л усаар норгож түрхдэг сойзтой тень байлаа. Энэ мэтээр хэрэгцээнд шаардагдах гоо сайхны бүтээгдэхүүн ховордвол ч үнэхээр хэцүү юм билээ” хэмээн дурссан аж. Харин энэ бүхнийг сонссон залуу уран бүтээлчид өөр хоорондоо жиг жуг гэлцэж “Шивэр, хулмас арилгадаг цацлага нүүрэндээ түрхвэл яах бол. Яаж гурил түрхэж үзээгүй юм бэ” гэж бөөн инээдэм болсон гэдэг.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ