Орон нутгийн сонгууль арваннэгдүгээр сарын 21-нд болно

img

Орон нутгийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 21-нд болох тов гарлаа.

УИХ-ын чуулганы  нэгдсэн  хуралдаанаар өнгөрөгч баасан гарагт  Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм.

Уг хуулийн төслийг санаачлагчид  анх орон нутгийн сонгуулийг арваннэгдүгээр сарын эхний долоо хоногийн пүрэв гаригт зохион байгуулахаар тусгасан боловч  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор төслийн эцсийн хэлэлцүүлгийн явцад өөрчлөлт оруулсан. Тодруулбал, ажлын хэсгээс санал болгосны дагуу сонгуулийг сонгуулийн жилийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаригт зохион байгуулна хэмээн өөрчлөх санал гаргасныг хэлэлцүүлгийн явцад  гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Өнгөрөгч баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр сонгуулийн хуулийн төслийг батлах үед  УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Орон нутгийн сонгууль өвлийн цагт зохион байгуулагдах болж байна. Энэ нь сонгогчдын ирц хуульд заасан хэмжээнд хүрэхгүй болж сонгууль дахих тохиолдол гарвал төсөв, мөнгийг нь хэрхэн зохицуулах вэ. Түүнчлэн санал тоолох цахим машин үнэхээр найдвартай юу, Явуулын хайрцгаар санал авахад хүндрэл гарахгүй юу гэдэгт тодорхой хариулт өгөхийг хүссэн юм.

Энэ асуултад УИХ-ын гишүүн Р.Гончигдорж  “Арваннэгдүгээр сарын эхний долоо  хоногийн пүрэв гаригт буюу мөн сарын 8-нд сонгуулийг зохион байгуулах тохиолдолд иргэд өвөлдөө бэлтгэх их ажилтай давхцаж болзошгүй байгаа. Харин арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт буюу 21-нд зохион байгуулбал малчид өвөлжөөлчихсөн, идшээ бэлтгэчихсэн байна гэж үзсэн. Байгалийн давагдашгүй нөхцөл байдал үүсэхийг өнөөдөр тооцох аргагүй гэсэн хариултыг өгсөн юм.

Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр нэлээд санал шүүмжлэл гарч байв.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Заяачимэг:
амьдараас тасархай амьдардаг тэнэг АН-ынхан минь ээ та нар хөдөөгийн малчдыг санал өгүүлэхгүй бодлого барьж байгаа юм байна шүү дээ. бэлчээрийн мал аж ахуйтай нүүдэлчин монголчуудын амьдралыг хятадын шавар байшинтай амьдралтай нэг адил үзэх хэрэггүй тэнэгүүд ээ. та нарт монголчуудыг ахуйг амьдралыг мэддэг хүн алга ямар ч мэдлэг туршлага дутаж байна даа
2012-09-17
ард иргэд:
орон нутгийн сонгууль ямар ч утга төгөлдөр болохгүй нээ. цаг хугацааны хувьд мөн хөдөө орон нутгийг хэтэрхий намын үзэл рүү талцуулах хэлбэр, уг нь иргэд өөрсдөө нэр дэвшүүлэх, засаг даргаа өөрсдөө сонгох шаардлагатай
2012-09-16