
“Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газар нь ММССангийн Эрүүл мэндийн төсөл, ЭМЯ-тай хамтран “Эмнэлгийн яаралтай тусламжийн өөрчлөлт шинэчлэлт” үндэсний чуулга уулзалт энэ өдрүүдэд болж байна.
ЭМЯ, ЭМГ , хөдөө орон нутаг , нийслэлд улсын болон хувийн хэвшлийн түргэн тусламжийн чиглэлээр ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, төсөл хөтөлбөрийн төлөөлөл нийт 90 гаруй төлөөлөгч оролцож байна. Чуулга уулзалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон , ЭМГ-ын дарга Ш.Энхбат, ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн дэд захирал Б.Мөнхбат нар үг хэлэв.
“ Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Төрөлжсөн төв эмнэлэг, Нийслэлийн түргэн тусламжийн төв, БОЭТ, сумын эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудалтай танилцах, эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний талаархи орчин үеийн үзэл баримтлал, гадаад орны туршлагатай танилцах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд , төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилт дэвшүүлжээ.
Эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээг шинэ шатанд гаргахад чуулга уулзалтаас гарсан зөвлөмж ихээхэн ач холбогдолтой болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ