Олимпийн чуулган арванхоёрдугаар сарын 19-нд болно

img

Монголын үндэсний олимпийн хорооны бүх гишүүдийн жил тутмын хурал баасан гаригт болж, 2012 оны эхний 9 сард тус хорооноос хийсэн ажлын тайлан, "Лондон-2012" олимпийн наадамд оролцсон дүнгийн талаар тайлан сонслоо. Хуралд оролцсон гишүүд МҮОХ-ны үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг онцлоод Монголын баг тамирчид олимпийн наадмаас таван медаль хүртэж түүхэн амжилт үзүүлснийг өндрөөр үнэлсэн байна. Түүнчлэн дөрвөн жилд нэг удаа хуралдаж, МҮОХ-ны дүрэмд өөрчлөлт оруулан ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, хорооны гишүүд, хяналтын зөвлөлийг сонгодог Олимпийн чуулганыг 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо явуулахаар шийдвэрлэжээ. МҮОХ-ны эрх барих дээд байгууллага - Олимпийн чуулганд МҮОХ-ны гишүүн спортын холбоод, аймаг дүүргийн олимпийн зөвлөл, олимпийн медальтнуудын төлөөлөл оролцдог билээ. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

olimpin horoo gedeg mongoni uurhai torin bus baiguulgin sanhuug tun sain shalgaj,tendees tom mongo bosgoj baijij bui Zagdsuren terguutei humuusig zailuulah tsag boloogui yu?
2012-09-17