Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана
УИХ дахь Ардчилсан намын бүлэг, “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан хуваарийн дагуу цагийн үеийн асуудлаар өнөөдөр хуралдана. Түүнчлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 13.30 цагаас хуралдаж Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай болон Зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр товложээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудал, УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тус бүр хэлэлцэнэ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ