Чулуун овооны уулзвар хүртэлх замыг хаана

img

Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул захын урд уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хоёр км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замыг өнөөдрөөс эхлэн хаахаар болжээ. Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх уг замын ажлын хүрээнд замын зорчих хэсгийн өргөн 18 метр, хоёр талын явган хүний замын өргөн тус бүр гурван метр байх бөгөөд борооны ус зайлуулах шугамтай, гэрэлтүүлэгтэй хийх юм. Замын зорчих хэсгийг энэ сарын 21-нийг хүртэл хаана. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ