“ТВ 7” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

img

Монголын телевизийн бүрэн хөтөлбөр бүхий ууган сэтгүүл “ТВ 7”-гийн шинэ долоо хоног (IX/17- IX/23)-ийн №38 (578) хэвлэгдэн гарлаа. Шинэ дугаарын зочноор “Цэнгэл” продакшны захирал, ая зохиогч Ц.Буяннэмэх уригджээ. Нэг хэсэг Өвөрмонголын “Одон”  телевизээр өдөр болгон шахам гарч, “Солонго” нэвтрүүлгийг эвлэгхэн хөтөлдөг байсан энэ бүсгүй ерээд оноос дууны ая зохиож эхэлсэн бөгөөд саяхан хүүхдийн дууны хоёр цомгоо өлгийдөж авсан юм. Түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагаа зохиогч “Хүний амьдрал дундаас хүүхдийн дууг аваад хаячихвал ямар уйтгартай байх бол” хэмээн гарчиглажээ. Сэтгүүлийн “Папараци” буланд харь эрийн харцанд тогтох тавилантай хийлч Дээгий, МУГЖ Жавхлангийн хүслийг Сайханбилэгийн эхнэр биелүүлсэн тухай, Содбилэг эхнэрээрээ гоёдог талаар фото дуранд буулгасан байх юм. Мөн “Тээвэрлэгч” Жейсон Стэтхэм киноныхоо бэлтгэл сургуулилт, Сильвестр Сталлоне болон шилдэг тулаанчдын багийн ажлын тухай хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Тэрээр, Лондоны олимпийн наадам усанд сэлж байсан үеийн чинь дурсамжийг эргэн сэргээсэн үү гэсэн сэтгүүлчийн асуултад, би олимпийн наадам үзэх дуртай. Надад спортын тухай олон сайхан дурсамж бий. Спорт миний амьдралын ихээхэн хэсгийг эзэлж байсан, тэр хугацаанд би одоогийн ажлаасаа илүү амжилт олж чадах л байсан гэжээ. Алдарт Уэйн Руни премьер лигт өнгөрүүлсэн 10 жилийнхээ тухай дурсамж номоо дөнгөж гаргаад буй юм. Тэр энэ номынхоо талаар болон “Олд траффорд” дахь амьдралынхаа тухай “Би хүүдээ л харуулахыг хүсээгүй юм” гэсэн ярилцлагадаа би гэмтлээ түргэн эдгээгээд хурдан талбайд гарч, Ван Перситэй хөл нийлүүлэн тогломоор байна. Би олон шилдэг хөлбөмбөгчтэй хамт тоглож байсан, тоглож ч байна гэсэн юм. Та ганцхан сард нэг дор 10 кг хаяхыг хүсч байна уу. Чанасан цагаан будаа, давсалсан өргөст хэмх ид... Ямар зайрмагийг идэж болохгүй вэ. Үрчлээний крем аюултай. Хавтгай ултай гутал муу зэрэг зөвлөгөө амьдралд тань хэрэг болох буйзаа. “Ашигтай зөвлөгөө” булангаас өргөст хэмхийг давс багатай дарах, олон ногоо хольж дарах аргыг сурч болно. Шинэ долоо хоногт UBS 2 сувгаар “Тамбовын өлөгчин” олон ангит уран сайхны кино эхэлнэ. Мөн “Төлөөс”, “Яг диваанжин шиг”, “Сүнс”, “Агуй” зэрэг кино яг хэзээ чухам ямар сувгаар гарах гэх мэт бүх ТВ-ийн шинэ долоо хоногийн хөтөлбөрийг төвөггүй мэдэж аваарай. “ТВ 7” шинэ долоо хоногийн турш ширээн дээр чинь байх өдөр тутмын хэрэгцээ. Телевизийн тухай санал бодлоо “ТВ 7”-д бичээрэй. “Үзэгчийн индэр” буландаа үнэгүй нийтэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

goy setgvvl shvv ta nart ajlin amjilt hvsie
2012-09-17