Зарим нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оров

img

Энхтайваны өргөн чөлөө буюу “25-р эмийн сангийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар” хооронд нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусыг автозамын нэгдүгээр эгнээгээр явуулаад удаагүй байна. Үүнээс үүдэн  уулзваруудын ачаалал нэмэгдэх, зарим чиглэлийн автобуснуудын “зүүн эргэх хөдөлгөөн” нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд сөрөг нөлөөлөл үзүүлэх болсон байна. Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор зарим чиглэлүүдэд өөрчлөлт оруулсан байна. Эхний ээлжинд Эрхүүгийн гудамжнаас Их тойруугийн зам руу баруунаас хойшоо эргэдэг автобусны М:33 буюу “Согоотын гудамж-Дэнжийн 1000-Зайсан” чиглэлийг “МУБИС” зогсоолоос Бага тойруугийн замаар “Хүнсний 4-р дэлгүүр”  зогсоолд зогсон Их тойруугийн гудамжаар явах, Сүхбаатарын талбайн урд зам дээр  буцаж эргэдэг хот орчмын “Хужирбулан-Сүхбаатарын талбай”, М:14 буюу “Улиастай - Сүхбаатарын талбай” чиглэлүүдийг  “МУБИС” зогсоолоос Бага тойруугаар “МУИС”, “Ард” кино театрын зогсоолуудад зогсон Сүхбаатарын талбайд хүрч явахаар тус тус өөрчлөлт оруулсан байна. Энэ өөрчлөлт өнөөдрөөс эхлэн хэрэгжихээр болжээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ