Энэ өдөр дэлхийн түүхэнд

img

Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэнийг та бүхэнд танилцуулъя. -Рош Ха-Шана буюу еврей шинэ жил тохиож байна. -Францын Чарлз III хаан, Пап лам V Пол нар энэ өдөр мэндэлжээ. -1630 онд Массачусетс мужийн Бостон хотыг нээсэн байна. -1778 онд Форт Питтийн гэрээ хийгджээ. Энэ нь АНУ болон Америкийн индианчууд хоорондын анхны албан гэрээ юм. -1787 оны энэ өдөр АНУ-ын Үндсэн хуулийн конвенц үндсэн хуулийг бичиж, гарын үсэг зурснаар энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр гэж нэрлэх болжээ. -1809 онд Орос-Шведийн дайн төгсөж, найрамдсан байна. -1957 онд Малайз улс НҮБ-д элсжээ. -1974 онд Бангладеш, Гренада арал улс, Гвинея Бисау улсууд НҮБ-д мөн элссэн байна. -1976 онд НАСА анхны сансрын олон дахин ашиглах төхөөрөмж “Энтерпрайз”-ийг танилцуулжээ. -2011 онд “Occupy Wall Street” хөдөлгөөн Нью-Йоркийн Зуккоти паркт эхэлжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ