Монголчуудын хамгийн богино ба урт нэрүүд

img

Монголчууд хүүхдэд нэр өгөхдөө ихэвчлэн түүнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн нэр сонгодог. Мөн пүрэв гаригт төрсөн бол Пүрэвжав, ням гаригт төрсөн бол Нямжав гэх мэтээр нэр өгөх нь бий. Хуучин цагт хүүхэд тогтдоггүй айлд хүүхэд төрвөл Муунохой, Хүнбиш, Бибиш, хэрэв хүүхэд нь нас барсан бол дараагийн төрсөн хүүхдэд өөрийн хүүхэд биш хэмээн Тэрбиш, Адилбиш гэх мэт баталсан, эсвэл нохой, бадарчин хэмээн үл тоомсорлон утгатай нэр өгдөг. Түүнчлэн монголчууд хамгийн цөөн үсэг орсон Аз, Оч, Од, Бат, Буд, Ану, Алт, Цог, Ням, Сүх, Зул эсвэл Дэлгэрсамбуудорж, Баярсайханбадамсэрээжид, Тунгалагнандинэрдэнэ, Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар, Номунбилэгжавхлантөгөлдөр, Данзанваанчигпэрэнлэйжамц, Эрдэнэбилэгнэмэхмөнхцоож зэрэг урт нэртэй хүмүүс  бидний дунд байдаг байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ