Монголд Азийн сейсмологийн холбооны есдүгээр их чуулган болж байна

img

Монголд Азийн сейсмологийн холбооны есдүгээр их чуулган болж байна. Төрийн ордны их танхимд болж байна.  Их чуулганыг “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах, түүнээс урьдчлан сэргийлэх олон улсын хамтын ажиллагаа” сэдийн дор Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа юм. Дэлхийн цаг уурын дулаарал, экологийн эрчимтэй өөрчлөлт, хүн амын өсөлт, техник технологийн хөгжлийн сөрөг нөлөөгөөр манай дэлхий байгалийн гамшигт улам бүр өртөмтгий болж буй нь хүн төрөлхтний соёл иргэншлийн  цаашдын оршин тогтнох, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжил, дэвшил, хүний болон улс үндэстнүүдийн аюулгүй байдалд ноцтой бэрхшээл учруулж байгаа. Тухайлбал, Азийн бүс нутагт 2011 онд тохиолдсон Японы Тохокугийн  газар хөдлөлт , Хятадын Юннань мужид болсон газар хөдлөлтийн улмаас олон арван хүний амь эрсдэж, эд материалын  асар их хохирол учирсан нь  дэлхий нийтийн болон азийн бүс нутгийн ард түмний ард түмний сэтгэлийг эмзэглүүлсэн асуудал болж байв. Тэгвэл байгалийн энэхүү гамшгаас урьдчилан сэргийлэх зайлшгүй үүднээс эрсдлийг бууруулах зорилгоор  12 орны 120 гаруй төлөөлөгч  өнөөдөр Монгол Улсад зохион байгуулагдаж буй чуулганд оролцон гамшгийн үед авран хамгаалах үйл ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах, хүн амыг бэлтгэж сургах, олон улсын мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, зөвөлгөөг авах, тэргүүний арга, технологийг боловсруулах гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор хуралдаж байна. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ