Ч.Амарболд нарыг шүүнэ
2008 оны сонгуулийн дараахь үймээнээр таван хүн амь үрэгдсэн хэрэгт анхан шатны шүүхээс хорих ял сонссон цагдаагийн экс удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд нарын давж заалдах гомдлыг нийслэлийн Шүүхэд энэ сарын 20-ны өдөр хэлэлцэх тов гарчээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 264.2 дахь хэсэгт зааснаар албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр шүүж гэм буруутайд тооцон ялласан юм.
Харин тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаад байгаа.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ