Хотын дарга Шувуун фабрик, Биокомбинатын иргэдтэй уулзлаа

img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн бямба гаригт Биокомбинат, Шувуун фабрикийн иргэдтэй уулзаж, Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зочилж Цэргийн анхан шатны сургалтын явцтай танилцжээ. Хотын даргыг Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр, Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун Авто замын газрын дарга Ц.Нанзаддорж зэрэг албаны хүмүүс дагалдан явжээ. Монгол улсын Үндсэн хууль, Дайчилгааны тухай хууль, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв дээр хийж байгаа хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн сургалт бэлтгэлтэй танилцсан байна. Дээр дурдагдсан хуулийн дагуу жилд нэг удаа ийнхүү бэлтгэл үүрэгтний цэргийн сургуулилт хийгддэг юм. Үүний дараагаар Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Шувуун фабрикийн иргэдтэй уулзсан. Тус хорооны иргэд хотын даргаас карьерын үйл ажиллагаа явуулж 100 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, Шувуун фабрикт дахин төлөвлөлт хийж өгөхийг хүссэн байна. Үүнээс гадна нисэхээс Шувуу хүртэлх замыг карьерын том машинууд эвдчихээд байна. Эвдэрсэн замыг нэн яаралтай засах шаардлагатай. Засаж засварласан замаар дахиж карьерын том машинуудыг дахиж явуулахгүй байх хэрэгтэй гэсэн саналын иргэд хэлсэн бол хотын дарга байгаль орчин сүйтгэж, нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж байгаа карьеруудыг хаах талаар аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийнэ, ер нь цаашдаа нүүлгэн шилжүүлэх, хаах хүртэл арга хэмжээ авна гэдгээ хэлжээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Шувуун фабрикаас Биокомбинатыг зорилоо. Биокобинатын иргэд Сонгины гүүрийг шинэчлэх, хогийн цэгийг хаах, Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, бага ангийн сурагчдыг автобусаар зөөдөг болох зэрэг санал хэлж, харин нийслэлийн Засаг дарга хогийн цэгийг хаах асуудлыг судлах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, маршрутыг шинэчлэх ажлыг ойрын хугацаанд хийнэ гэдгээ амласан байна.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ardiin dund orj, ardiin amidraliig yarihar hiigeegui ch chihend taatai, nudend buleen yum geech. nuguu MAN bol hot huduu, bayan guilgachinar ni angilchihaa l yarvaij, taahalzaj, yantsaglana shdee
2012-09-18
hotiin irgen:
Baatariig demjij bna. Harin ter tusuv hurungu, muriin hutulbur yumaa naaduuldaa uguud, ajildaa garch uz. naaduul chini hiih yumgui haraa l suuj baig. barilga, uurhai, ter buu hel tomoohon zoogiin gazruud ter hediin gart shuu dee. uzen yadaj, us sansangui, gehdee tsadahgui bol yadiim bilee dee hayanhyravaa, nomtoi hun bas l neg iimerhu yum say hiivee dee
2012-09-18
biokombinotiin zam sacaddax nyy
2012-09-17