
ОХУ-ын Төрийн думын дарга Сергей Нарышкин депутатууд болон Доод танхимд төлөөлөлгүй намуудын төлөөлөгчдийн хооронд яриа хэлцээ хийх нэг хэлбэр болох учиртай парламентын биш намуудын зөвлөл байгуулах бодолтой байна. Тэр Думын намрын чуулганы анхдугаар бүгд хуралдаан дээр үг хэлэхдээ, намуудыг бүртгэх үйл явцад тавих шаардлагыг хялбаржуулсан хууль тогтоомжийн саяхны өөрчлөлтийн дүнд намын байгуулалтын үйл явц идэвхтэй өрнөж байгааг дурджээ.
Парламентын депутатууд Оросын нийгэм, улс төрийн амьдралын энэ шинэ баримтыг харгалзан үзэхгүй байж болохгүй, тэр тусмаа парламемент болон шинээр бүртгүүлсэн намуудын хооронд үр нөлөөтэй яриа хэлцээ өрнүүлэх ёстой гэж Нарышкин үзэж байна.
Тиймээс би парламентын биш намуудын Үндэсний (юм уу Зохицуулах) зөвлөлийг ойрын үед байгуулж, эдгээр намын төлөөлөгчдийг зөвлөлийн үйл ажиллагаанд оролцохыг урина гэж Нарышкин хэлээд, тус зөвлөлийн парламентын намуудтай хамтран ажиллах хэлбэрийг жич тохиролцоно гэж тодруулжээ. Ингэж ажиллах нь хууль тогтоох үйл ажиллагаанд багагүй тус хүргэнэ гэдэгт би итгэлтэй байна гэж Думын дарга төгсгөлд нь дурджээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ