Лалын шашинтнуудыг бухимдуулсан киног хэн хийсэн бэ?

img

Өнгөрсөн долоо хоногт лалын ертөнцийг бухимдуулж, хэд хэдэн хүний аминд хүрэх шалтгаан болсон “Innocence of Muslims” киног хэн хийсэн бэ? Киног хийлгэсэн хүн бүгэж, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан бөгөөд өөрийгөө Израйль-Америкийн иргэншилтэй, Калифорнийн үл хөдлөх хөрөнгийн худалдаачин Сем Бассил гэгч хэмээн тодорхойлон “Wall Street Journal”-д утсаар ярилцлага өгсөн байлаа. Түүний уг киног хийсэн гол шалтгаан нь лалын шашны хуурамч байдалд олны анхаарлыг хандуулах улс төрийн сэдэлтэй байсан гэсэн юм.Тэрээр киноны санхүүжилтийг еврейчүүдээс цуглуулсан гэжээ. Гэхдээ Израйлийн Гадаад хэргийн яам Сем Бассил нэртэй иргэний мэдээлэл байхгүйг мэдэгдсэн юм. Мөн CNN Сем Бассил нэрээр мэдээлэл шалгахад АНУ-ын Хуулийн холбооноос Накула Бассели Накула хэмээх хүний 2009 онд банкны луйвар хийсэн ялын төлөвлөгөөний хуулбарыг явуулсан байна. Кино багийнхны гэрээн дээр мөн өөр нэр байсан буюу Абеноб Накула Бассели гэж байжээ. Энэ нэрээр шалгахад Накула Бассели Накулатай гэрийн хаяг нь давхцаж байжээ. Гэхдээ Накула Бассели Накула бямба гаригт цагдаа нартай сайн дураараа уулзан мэдүүлэг өгсөн байна. Түүнийг цагдаа нартай сайн хамтран ажилласан гэдгийг Лос Анжелесын цагдаагийн албаны шериф хэлжээ. Мөн холбооны ажилтнууд түүнээс асуух юмаа асуугаад явуулсан, түүнийг баривчлаагүй гэсэн юм. Накула орон нутгийн цагдаагийн албанаас өөрийг нь хамгаалахыг хүсчээ. Харин шийтийн урсгалтай Хезболла цэргийн бүлэглэлийн удирдагч Шейх Хасан Насралла Ливанд  лалын шашинтнуудыг доромжилсон киноны эсрэг эсэргүүцэл дахин даваа гаригт хийхийг уриалжээ. Ийм доромжлолын дараа мусулманьчуудыг зүгээр суугаад өнгөрөхгүй гэдгийг дэлхий ертөнц мэдэх ёстой хэмээн тэрээр хэлсэн байна. Киноноос үүдсэн эсэргүүцэл лалын шашинтай олон орнуудад гарсан юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Evreichuud hamgiin uhaantai ard tumen gej medeh uym baina Haana ch gesen orgild n yavdag aguu erdemtdees avaad .....
2012-09-18
arab ewrei hoer adilhan. ene hoer chn etseg negtei eh oortei ahanduus uul n
2012-09-17
mng:
muu yum holuur !!!
2012-09-17
Ulaangom:
baruuniihan ba muslim-in ertuntsiin hariltsaa jaahan gaigui bolood irenguite l jewish nar iimerhuu yum bainga hiideg. Hollywood bol Jewishuudiin hyanaltand l baidag biz dee, nii nuugui yarihad.Tednii ashig sonirhold niilsen buteel hiideg. Bur tenegteed jewishuud germany tseregtei baildaj baisan tuhai kino hiideg bolson baina lee. yuun buu barisan jewish ve, haanaas garaad irevee
2012-09-17
ZAWAAN TENEG EUREIG ARABUUDAD AWAACHIJ DUND N XAYAACH. EUREI NUUD BOL XAMGIIN BALIAR SEXUUN XOGIIN ARD TUMEN
2012-09-17