Союз хөлгийн баг дэлхийд эргэн ирлээ
Оросын “Союз” сансрын хөлгийн гурван гишүүнтэй баг өнөөдөр эх дэлхийдээ эргэн ирлээ. Оросын Геннадий Падалка, Сергей Ревин нар болон америкийн Жосеф Акаба нарын сансрын нисгэгчид Олон улсын сансрын станцад 123 өдрийг өнгөрөөсний эцэст даваа гаригийн өглөө Казахстанд газардсан юм.
Тавдугаар сард хөөрсөн гурван хүнтэй өөр баг Олон улсын сансрын станц дээр үлдсэн бөгөөд дараагийн гурван гишүүн Казахстанаас хөөрч тэдэнтэй нэгдэх аж.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ