100 гаруй кг самар хураан авчээ

img

Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас  байгаль орчны хуулийн хэрэгжилтийг шалгах, намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан гал түймрээс урдьчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт явуутын эргүүл шалгалтыг хоёр, гүний шалгалтыг нэг удаа зохион байгуулжээ. Эргүүл шалгалтын явцад дархан газрын бүсэд Нүхт, Манзушир, Айргийн ам зэрэг газруудаас 55 хүнийг буулгаж дархан газрын бүсээс гаргаж хууль бусаар бэлтгэсэн 100 гаруй кг самар, самар цайруулагч машин, шигшигч зэргийг хураан авчээ. Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн газрын алба, Цагдаагийн хэлтэстэй хамтран дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Арцатын аманд зөвшөөрөлгүй буусан нэг айл, найман айлын хашааг албадан нүүлгэж журмын хашаанд буулгасан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

самарчин:
Хөөрхийс
2013-06-18