Миссийн тэмцээнд гурван удаа оролцсон ч титэмгүй...

img

Сүүлийн жилүүдэд нэр, төрөл нь олширсон миссийн тэмцээн охид хүүхнүүдийн дунд ёстой л “мөнхийн өрсөлдөөн” бий болгож байх шиг. Титэм зүүж л байвал ямар ч хамаагүй тэмцээнд оролцож явдаг охид цөөнгүй бий. Зарим нь ч бүр санасандаа хүрч, титэм зүүсэн болохоор тэгсгээд нам жим болсон. Тухайлбал, “Мисс Монголиа-2007” тэмцээний ялагч Б.Гэрэлчулуун дөрвөн жил алгасалгүй тус тэмцээнд оролцож байж миссийн титэм зүүсэн нь нууц биш. Харин саяхан болсон “Мисс Монголиа-2012” тэмцээний ялагч Д.Долгион ч энэхүү тэмцээнд урьд өмнө нь оролцоод титэмгүй буцаж байжээ. Энэ мэтээр миссийн тэмцээн хэсч, титэм зүүх мөрөөдөлд автсан хүүхнүүд хаа сайгүй. Тэдний нэг болох Б.Нарантуяа “Мисс Монголиа” тэмцээнд гурван жил дараалан оролцсон ч, ямар нэгэн өргөмжлөлөөр сэтгэлээ хуурч үлдсэн байх юм. Тэрбээр энэ жил мөн л даагаа нэхэж оролцсон бөгөөд “Мисс спорт” өргөмжлөл тэврээд хоцорчээ. “Global soft Line” компанийн ерөнхий менежер Б.Нарантуяа өдгөө 25 настай. Миссийн тэмцээнд 18-25 насны охид бүсгүйчүүд оролцох ёстой гэсэн шалгуурын дагуу бол уг тэмцээн түүний хувьд эцсийн найдвар байсан байж мэднэ. Гэхдээ ирэх жилийн тэмцээнд дахин харагдвал гайхаад хэрэггүй биз дээ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

smile:
neeree vnen ug shuu ted ch bid ch buh zuileeree adilhan gehdee 1 l tom yalgaa baidag miss gegdeh huuhnuud tolgoi muutai belenchleh setgelgeetei yu ch medej yu oilgohgui yum baij brand moneytei ovoo nariig muruuddug harin bd bol tednees ogt uuruur setgej amidardag yum sh te
2012-09-17
ганаа:
чи бусдын хошного ухаж доош нь хийхээс арай өөрийг сонгож бичвэл яасан юм бэ
2012-09-17
dolgionoos oor hun oroltsoh bolomjgui l haragdsan yer n jil ireh bur oroltsogchid n muudaj bga n unen ireh jil bur hoshin shog boloh yum bga bizde
2012-09-17
Dolgion ch arai miss bishee. shuugchid shudarga shuusen gedeg yu l bol doo
2012-09-17
GAJI DONTONGUUD MANITAI ADILKHAN UMKHII L BAAJI BAIGAA SHUU DEE YUNYKH NI MISS BAIKH WE DEE
2012-09-17