Дуучин Becky мисс Х.Бадамгэрэлээс гурав, дөрвөн шатаар илүү

img

Олны танил хосуудын тоог нэмээд буй дуучин Becky, мисс Х.Бадамгэрэл нар тун ч романтик үерхдэг. Хаана ч явсан бай, хамаагүй. Бие биеэ хөтлөн, ихэд дотноор алхах дуртай тэднийг найз нөхөд нь “Ёстой л хоёр биедээ тохирсон сайхан хос” гэж амаа олохгүй магтдаг аж. Оюутолгойд томоохон алба хашиж явсан дуучин залуу өдгөө “Fashion Channel Mongolia” телевизийн гүйцэтгэх захирлын алба хашдаг төдийгүй мэдлэг боловсролын хувьд хэнээс ч дутахааргүй гэгддэг. Энэ нь ч үнэн байх. Учир нь, түүний хайрыг булаасан мисс Х.Бадамгэрэл өнгөрсөн хугацаанд хэвлэлийнхэнтэй уулзах болгондоо “Миний ирээдүйн хань мэдлэг боловсролын хувьд надаас гурав, дөрвөн шатаар илүү байх ёстой” гэж ярьдаг байсан. Загвар өмсөгч залуутай үерхээд хэдэн сарын нүүр үзсэн ч, санаанд нь хүрээгүй тул хоёр тийш болсондоо огт харамсдаггүй мисс бүсгүй хэсэг хугацаанд ганц бие явсан. Харин найз нөхдийн харилцаанаас хайр дурлалын романс үүсгэх хүртлээ дотноссон дуучин Becky түүнээс гурав, дөрвөн шатаар илүү байсан учраас ийн сонгогдсон нь дамжиггүй биз ээ. “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал, багш Х.Бадамгэрэл ийнхүү өөрөөсөө хэдэн шат илүү хүнтэй учирсан болохоор ирээдүйн амьдралаа ч төлөвлөхөд бэлэн байгаа гэсэн шүү. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
эмэгтэй хүн нөхрөөсөө илүү л байх хэрэгтэй шд гэтэл юу гэнээ надаас илүү гээд өөрийгөө ямар мэдлэг боловсролтойг харуулж байгаа юм биш үү
2012-09-18
t:
Yu ve oyu tolgoid tomoohon alba haadag bsan ch geh shig, zugeer l information officer bsiishde, student internii l hiideg ajil shde, duulj chaddaggui hudlaa helberdsen nuhur l bna lee
2012-09-17
haha:
Ene yu medehgui garuud be zahialga ogch nituuldegui baimaar um sonsoooch ugui garuud bhin od boloh gedeg umuu zailuul
2012-09-17
zsss:
zoduulaal yavj bdag baisan shd haha medehgui hen bsiin neeh aimar boronktoi..harahad saihan ch hazahad amtgui
2012-09-17
t:
Yu ve oyu tolgoid tomoohon alba haadag bsan ch geh shig, zugeer l information officer bsiishde, student internii l hiideg ajil shde, duulj chaddaggui hudlaa helberdsen nuhur l bna lee